С.Эрдэнэ хүч түрэн хотын мандатын тоог бууруулбал улс төрийн арга хэмжээ авна гэв

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ сонгуулийн тойрог байгуулах асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр санал хүргүүллээ.

Тэрбээр “хүн амын тоон үзүүлэлтээр авч үзвэл нийт хүн амын 43 хувь нь Улаанбаатар хотод тул 35 мандат оногдохоор байна. Харин нэг мандаттай аймгуудад мандат нэмж, олон болгох зорилт байгаа бол хамгийн цөөн хүн амтай аймгаас эхлэн аймгууд дотроо  шилжүүлэх замаар асуудлыг шийдэх” санал гаргажээ.

Уг саналд сонгуулийн тойргийг байгуулахдаа Улаанбаатар хотын мандатын тоог бууруулахгүй байх, үүний тулд цөөн хүн амтай аймгаас эхлэн аймгууд дотроо шилжүүлэх замаар асуудлыг шийдэх нь шударга ёсонд нийцнэ.

Хэрэв саналыг тусгалгүй олонхоороо хүч түрэн шийдвэр гаргавал улс төрийн шат дараалсан арга хэмжээ авахаа мэдэгдэж байна хэмээжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ