Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүнээр үлдээх эсэхийг шийдвэрлэх дэд хороо Ч.Улаан сайдыг ирэхээр хуралдана

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцэхээр төлөвлөж байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байна. 

Тус дэд хорооны ирц 100 хувь бүрдэж байж Н.Номтойбаярын асуудлыг хэлэлцэнэ гэдгийг Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нэгдүгээр сарын 16-нд УИХ-д өргөн мэдүүлээд байгаа.

Гадаад томилолттой ажилласан УИХ-ын гишүүн  Д.Лүндээжанцан ирсэн ч ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан томилолтоосоо ирээгүй тул түүнийг ирэхээр дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах юм.

УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн, Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нар багтдаг бөгөөд тус дэд хороог УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ахалдаг.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ