Мэйведер Хабибтай тулалдана гэж зарлав

Америкийн боксчин Флойд Мэйведер энэ жил Оросын Хабиб Нурмагомедовтой тулалдах гэж байна. Тэрбээр өөрийн Инстаграм хуудсандаа боломжит тоглолтын зурагт хуудсыг оруулжээ.

Сонирхолтой нь, үүнээс жаахан өмнө тэр Лас Вегас хотод Америкийн Дональд Серроныг ялсан Конор МакГрегортой тулалдахаа зарласан юм.

Мейведерийн Конор, Хабиб нартай хийх тулаан яг хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байна. Нурмагомедов 4-р сарын 19-нд Мэйведерийн эх орон нэгт Тони Фергюсонтой тулалдана гэдгийг баттай хэлж болно.

Энэ жил карьераа үргэлжлүүлэх гэж байгаа Флойд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хабибтай тулалдахаар бэлдэж байгаагаа тэмдэглэжээ. Үүний хариуд Оросын тулаанчийн эцэг Абдулманап Нурмагомедов ТАСС агентлагт хэлэхдээ Хабиб боксын дүрмийн дагуу Мейведертэй тулалдаж магадгүй юм гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Мэйвэйдэрийг яаж барах вэ дээ. Холимог тулаанаар бол Хабиб тоглоод хаячих нь ойлгомжтой. Боксоор бол Мэй босоо аварга шүү дээ. Хэнд ч ойлгомжтой. Конор, Мэйвэйдэрийн тоглолт шоу болоод л өнгөрсөн. Тэрэн шиг юм болох нь ойлгомжтой. Тавилттай спорт жүжигэнд хэн ч дуртай байдаггүй

  • Боксоор  Хабиб ,дэмий.  Харин ,  Конортой  ,бол  ,Мэй   сонирхолтой.  Гэхдээ   раундын  тоо олон  биздээ    ,Хармаар ,,байна.

Холбоотой мэдээ