• MCS сонгууль, улстөрөөс зай авч, харин “Женко” буюу “Монгол ялна”-чууд улам л улстөрд тэмүүлнэ

    Саяхан MCS группийн бас нэг захирал УИХ-д нэр дэвших нь гэсэн мэдээ хэвлэлүүдээр гармагц нөгөөх нь үгүй нэр дэвшихгүй бизнесээ сонгоно хэмээн мэдэгдлээ.

    MCS группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин өөрөө нэр дэвшихгүйгээ зарлах сацуу тус компани улстөрөөс зай барьдгийн хувьд MCS-т хувьтай УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Элдэв-Очир нараас компанийхаа хувьцааг буцаан худалдаж авч байгаагаа зарласан. Хэдий ил ийнхүү уостөрөөс татгалзаж байгаа ч далд нөлөөлөл нь маш хүчтэйг хэн хүнгүй мэднэ.

    Тэгвэл MCS групп түүний босс Ж.Оджаргалтай цаг мөнхөд өрсөлдөж ирсэн “Женко” буюу Х.Баттулга Ерөнхийлөгч маань харин ч өөрийн хүмүүсээ улстөрд оруулахаар уухайлж явна.

    Х.Баттулгыг өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улстөрд баггүй, харин хулгайчтай хэмээн зарласан. Тиймээс ч ийнхүү Монголын улстөрд өөрийн ноёрхлыг тогтоохоор уухайлж байгаа хэрэг бололтой.

    Хэвлэлүүд “Женко”-гийн 20 хүн эрх баригч МАН-аас, 20 хүн сөрөг хүчин АН-аас УИХ-д нэр дэвших квот авна хэмээн бичсээр буй. Тиймээс ч зөвлөх Г.Уянга нь өөрийгөө АН-аас нэр дэвшинэ гэж тус намыг өдсөн гэлцэнэ.

    С.Эрдэнэ үгүй түүнийг нэр дэвшүүлэхгүй гэсэн ч Ерөнхийлөгчийн санал болгох АН-ын гишүүдийг үг дуугүй нэр дэвшүүлэх нь тодорхой гэлцэж байна. Тухайлахад Асашёорюү Д.Дагвадорж, олимпийн аварга Н.Түвшинбаяр гээд үргэлжилнэ.

    Мөн Х.Баттулгынхан Ж.Батзандан, Л.Болд хоёрын ШИНЭН-аас олноороо нэр дэвших нь тодорхой болж байгаа гэнэ.

    Тэгвэл эрх баригч МАН дотор ч Х.Баттулгын нөмөр нөөлөгт хоргодон, түүнтэй дөрөө харшуулах сонирхолтой гишүүд цөөнгүй. Тэд ч нэр дэвихээр уухайлж явна. Ийнхүү MCS улстөрөөс худлаа ч болтугай зай барьж, харин “Женко” дуу мэдэн уухайлан дайрахаар зэхээд байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ