
-Бюрократ, кассчин, дайчин-
Бригадын генерал Исмаил Кани “Аль-Кудс”-ын тусгай хүчний командлагчаар томилогдоод байна. Шинэ командлагч нь нас барсан өмнөх дарга шигээ тийм харгис, бас алдартай нэгэн биш. Гэсэн хэдий ч түүний туршлага, үнэнч байдал нь талийгаач Касем Сулейманийн адил Ираны өрсөлдөгчдийн хувьд аюул бий болгож байгаа нь нууц биш.
Үл мэдэгдэх цэрэг
Америкийн зэвсэгт хүчний ажиллагааны үеэр амь үрэгдсэн хошууч генерал Касем Сулейманийг шинжээчид түүнийг сольж болохгүй хүн гэж дууддаг байсан ч Ираны дээд удирдагч Али Хаменеи сул орон тоог хурдан нөхжээ. “Аль-Кудс”-ын тусгай хүчний шинэ командлагч бригадын генерал Исмаил Кани 1997 оноос “Аль-Кудс”-ын командлагчийн орлогч даргаар ажиллаж эхэлсэн бөгөөд тус хэсгийн өдөр тутмын удирдлагад үүрэг гүйцэтгэж ирсэн хүн юм. Гэсэн хэдий ч харизматик Сулейманийг бага мэдэгддэг Канигаар нөхсөн нь зайлшгүй шаардлагатай, магадгүй түр зуурын арга хэмжээ ч болсон юм шиг санагджээ.
Бригадын генерал Исмаил Кани бол үнэхээр олон нийтэд төдийлэн танил биш хүн ажээ. Түүний төрсөн жил ч гэсэн маргаантай. Ираны албан ёсны IRNA мэдээллийн агентлагийн мэдээлж байгаагаар тэр 1959 онд төрсөн. АНУ-ын Сангийн яамны хориг арга хэмжээний жагсаалтад орсон Каниг тэд 1957 онд төрсөн гэж тэмдэглэжээ. ИРНА-тай ижил агентлагийн албан ёсны хувилбараар Кани Мешхед хотод төрсөн боловч Ираны сөрөг хүчний удирдагчид буюу “Ираны хавар” хөдөлгөөний удирдагчид түүнийг хөрш зэргэлдээ муж улсын нийслэл Божнур хотод төрсөн гэж нотолж байгаа юм.
Чухамдаа Канигийн амьдралаас мэдэгддэг бүх зүйлийг тэр өөрөө л хэлжээ.
Хэдэн жилийн өмнө генерал “Рамз-э-Обур” (Нууц үг) сэтгүүлд ярилцлага өгөхдөө хувьсгалын энгийн оролцогч гэдгээ хэлжээ /тэрээр шинэ дэглэм байгуулагдсанаас хойш нэг жилийн дараа буюу 1980 онд Исламын Хувьсгалт Хамгаалагчдын корпус (IRGC) -д элссэн байна/. 1980-1988 оны Иран-Иракийн дайнд оролцсон нь түүнийг “хүн болж төлөвшсөн” гэдгийг баталсан болохыг дурдсан байна. Тэрбээр хувийн амьдралынхаа талаар юу ч хэлээгүй бөгөөд түүний талаар мэддэг бүх зүйлийн нэг бол тэр хүүтэй бөгөөд энэ хүү нь Исмаил Каний өөрт нь зориулагдсан засаглалын дэглэмийг үзэн яддаг бололтой. “Ираны хавар”-ын удирдагчдын хэлснээр Бага-Кани нь Ираны төрийн бус томоохон Исламын их сургуулийн Мешхед салбарт суралцан, засгийн газрын эсрэг жагсаалд оролцон баривчлагджээ.
Цэргийн аялагч
Исмаил Канигийн цэргийн карьер нь маш хурдан ахисан бөгөөд Иракийн фронт дээр уулзаж байсан Касем Сулейманитай нөхөрлөж, КСИР-ийн тэр үеийн командлагч Мохсен Резайтай танилцаж, Али Хаменейтэй биечлэн танилцсан гэж үздэг аж.
Дайн дууссаны дараа Кани Мешхед дэх КСИР-ийн хэсгийг удирдаж, угсаатны эсэргүүцлийг дарахдаа өөрийгөө харуулж, Курдистанд илгээгдсэн бөгөөд тэнд туркменчүүдийг биш курдын эсрэг довтолгоон хийжээ.
1997 он гэхэд “Аль-Кудс”-ын тусгай хүчнийг Касем Сулеймани удирдаж эхэлмэгц Кани тагнуулын үйл ажиллагаа хариуцан, КСИР-т өндөр албан тушаал хашиж байжээ.
КСИР-ийн гадаад үйл ажиллагаа эрхэлдэг тусгай тасагт Сулеймани, Кани нар хүчээ хурдан хуваалцжээ. Сулеймани нь командлагч байсан бөгөөд Ойрхи Дорнод дахь тойргийнхоо хамт хэсгийн ажлыг хариуцдаг байсан бол Кани “Аль-Кудс”-ын өдөр тутмын удирдлагаас гадна зүүн чиглэл – Афганистан, Пакистан, Төв Азийн орнуудыг хариуцдаг байв. Үүнээс гадна Африк, Латин Америк зэрэг Иран улсаас алслагдсан бүс нутагт шинэ холбоотнуудтай харилцаа тогтоохол хүчин чармайлт гаргажээ. Израйлийн шинжээчдийн үзэж байгаагаар Кани Венесуэл, Боливи, Гамбид удаа дараа очиж байжээ.
Санхүүч
Афганистанд ялангуяа Канигийн үйл ажиллагаа амжилттай байжээ. Тэрбээр Афганистанд эхлээд Талибантай тулалдаж, дараа нь Ерөнхийлөгч Асадын дэглэмийг хамгаалах, Израильд заналхийлэхээр Сирид очсон, Афганистаны байлдааны “Фатимиюн” бригадын санхүүжилтийг хийсэн гэж үздэг байна. “Фатимиюн”-ээс өмнө Кани Афганистаныг 1996-2001 онд захирч байсан Талибуудыг эсэргүүцсэн “Умард Эвлэл” гэж нэрлэгддэг Нэгдсэн Исламын фронттойАфганистаныг аврах зорилгоор харилцаа тогтоох үүрэгтэй байжээ.
Олон шинжээчид “Аль-Кудс”-ын олон улсын үйл ажиллагаанд Канигийн үүргийг нэгэн зэрэг илэрхийлсэн нь уйтгартай, саяхныхаас хамаагүй чухал юм гэж үзжээ.
Кани нь зан авирын хувьд бюрократ хүнд сурталтай, үйл явцыг санаачлагчаас нь илүү их сонирхол, анхаарал халамжтайгаар удирддаг хүн гэж нэрлэгддэг гэнэ.
Израилийн сэтгүүлч, судлаач Анна Аронхайм Ливанаас Йемен хүртэл болон Ираны бусад холбоотнуудын “Аль-Кудс”-тай холбоотой байгууллагуудын санхүүжилтийг хариуцаж байсан гэжээ. Тэрээр мөн тэдний материаллаг болон техникийн хангамжийг хариуцаж байжээ. Хариуд нь Америкийн шинжээч Али Алфоне Кани өөрийн үүргээ хэт их нуугаагүй гэдгийг нь дурсаж байна: Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадын 2009 онд Бразилд хийсэн айлчлалын үеэр бригадын генерал Исмаил Кани ерөнхийлөгчтэй хамт явсан “Ираны бизнесийн 200 төлөөлөгч”-ийн тоонд багтсан байна.
Эцэст нь олон нийтэд мэдээлснээр генерал 2012 онд АНУ-ын хориг арга хэмжээний жагсаалтад орсон байна. 2010 оны 10-р сард Нигерийн хамгийн том хот, эдийн засаг, худалдааны нийслэл Лагост ираны усан онгоцны ачаанд зэвсэг байснаас ираны хөлгийг саатуулжээ. Энэ явдлыг мөрдөн байцаах ажиллагаа хэдэн жил үргэлжилсэн бөгөөд зэвсгийн эцсийн хүлээн авагч нь Африкийн баруун хэсэгт оршдог Гамби улс болохыг тогтоожээ. Түүгээр ч үл барам энэхүү ачааг “Аль-Кудс”-ын тусгай хүчнийхэн холбож өгсөн болохыг тогтоожээ. Тусгай хүчний хэд хэдэн удирдагчдад хувийн шийтгэл ногдуулах тухай АНУ-ын Сангийн яамнаас гаргасан тайланд Кани энэ хангамж болон дэлхийн бусад улс орнуудад зэвсгийн бусад хангамжийг нь санхүүжүүлэх үүрэгтэй хүн байсан гэж мэдэгджээ.
Захирагч
Бригадын генерал Кани урьд хүнийхээ авирыг эзэмшээгүй. Тэрээр суртал ухуулга, өөрийн хүчин чармайлтын ачаар Сулеймани шиг баатар, шударга ёсны төлөө тэмцэгч, алсын хараатай, зохион байгуулалттай цэргийн удирдагч гэсэн дүрийг залгамжилжээ. Тэр ч байтугай өмнөх үеийн дарга нь ерөнхийлөгч, бүх сайд нар болон бүх цэргийнхнээс хавьгүй илүү хүчирхэг хоёрдахь хүн гэж нэрлэгддэг байсан ч гэсэн Кани Ираны дээд захирагчтай онцгой дотно харилцаатай байна.
Гэсэн хэдий ч дунд зэргийн, хэтэрхий хүчирхэг биш Канигийн энэ дүр төрх нь бодит байдлаас илүү мэдээлэл хомс байдагтай холбоотой юм.
Кани Сулейманитай л адил тулалдаанд оролцсон. Түүний олон улсын харилцаа нь урьд өмнөх үеийнх шигээ өргөн цар хүрээтэй боловч төдийлөн сайн мэдэгддэггүй. Дээд удирдагчтай ойр байхын хэрээр Кани нь Иракийн ирээдүйн дээд удирдагчийг багтаасан сүмийн бүлгүүдтэй Мешхед дахь корпусыг удирдаж байхдаа нэгэн зэрэг КСИР-т элссэн гэдгийг мартаж болохгүй. Энэ нь тэр үед Кани, Хаменеи нар уулзаж байснаас хамаагүй илүү магадлалтай бөгөөд энэ нь тэд 40 орчим жилийн турш бие биенээ мэддэг гэсэн үг юм.
“Кани, бюрократ хүний хувьд өмнөх үеийнхнийхээ харгис удирдлагыг (тусгай хүчин) шинэчлэхийг хичээнэ гэж төсөөлөхөд бэрх юм. Гэсэн хэдий ч тэр байгууллагын бүтэц зохион байгуулалтад шаардлагатай нөлөөг үзүүлэх боломжтой” гэж Али Альфоне үзэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй