Леонардо Ди Каприо Монгол дахь амь өрссөн аялалдаа 95 мянган ам.долларыг төлжээ

“Амилсан чөтгөр” буюу The Revenant кинонд тэсгим хүйтэнд тулалддаг тулаанчийн дүрийг бүтээсэн Леонардо Ди Каприо Монголоор аялах амь өрссөн адал явдалт аялалдаа 95,000 ам.долларыг төлжээ.

Тэрээр Шведийн судлаач Иохан Эрнст Нилсонтай хамт аялах бөгөөд 41 настай жүжигчнийг тэвчээрийн хязгаар хүртэл нь шахах гэнэ. Гэхдээ Хөвсгөл нуур орчимд хийх 10 хоногийн аялалд нь мэргэжлийн дасгалжуулагчид болон хувийн тогоочид нь хамт явна гэжээ.

Шведийн судлаач Нилсоны New York Post сонинд ярьснаар морь унах, шонхор шувуутай ан хийх, нүүдэлчин айлд хооллох, Монгол гэрт хоноглох зэрэг зүйлсүүд тус аялалд багтсан байна. “Би ийм төрлийн аялалд гарахдаа, тухайн хүнээ өөрийнх нь тав тухтай бүс/comfort zone/-ээс гаргаж, жирийн үед тэр болгон хийгээд байдаггүй зүйлсийг нь хийлгэдэг” хэмээжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ