Хэрэв саналыг хүлээж авахгүй бол ямар ч арга байхгүй. Та бүхэн мэдэж байгаа, өмнө нь өөр олон гишүүнийг бүрэн эрхээс түдгэлзүүлэх асуудлыг УЕП-оос оруулж байсан ч УИХ түдгэлзүүлээгүй асуудал бий. Цаашдаа мөрдөн байцаах, хэрэг бүртгэлийн ажиллагаа зогсохгүй, үргэлжилнэ” гэв.
-Та яагаад ажилдаа ирэхгүй олон сар болсон бэ?
-Хэвлэл мэдээллийнхэн та бүхэнд ёс зүйн зарчим бий. Түүн шиг бидэнд ч бий. Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг. Надад ч ирсэн. Хувь хүний эрүүл мэндийн мэдээллийг нууцлах заалт байгаа. Бие биенийхээ хувь хүний нууцад хүндэтгэлтэй хандъя. Би эрүүл мэндийн шалтгаанаар хэсэг хугацаанд ажиллаагүй. Өнөөдөр ажилдаа орлоо.
-Н.Номтойбаяр гишүүнтэй холбоотой зодооны бичлэг задарлаа. Прокурорын байгууллагаас уг бичлэгийг задалсан байж болзошгүй гэж үзэж байна?
-Мөрдөн шалгах ажиллагааны бичлэг яагаад задрав гэдгийг бид өнөөдрөөс эхлээд шалгаж эхэлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй