Х.Нямбаатар:Гурван тэрбум тѳгрѳгийн орлого олчихоод нэг ч тѳгрѳгийн татвар тѳлѳхгүй байх нь хэвийн зүйл үү

2020-01-17

Эрүүгийн хуульд нэмэлт ѳѳрчлѳлт оруулах тухай хуулийн тѳслийг үдээс өмнөх  чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

  • Эрүүгийн хуулийн 18.3-т  Татвар төлөхөөс зайлсхийх гэдэгт
    1.Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн байдаг.

Дээрх заалтын санкцийг хүндрүүлэх саналыг УИХ- ын гишүүн Х.Нямбаатар гаргасан ч унасан.
Тодруулбал, ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, татвар төлөхөөс их хэмжээгээр зайлсхийж байгаа буюу 300 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний татвар ногдох орлогоос зайлсхийж байгаа ААН-үүдийг торгодог тусгай санкцтай болъё гэдэг нэмэлт өөрчлөлт байсан  юм.

Үүнтэй холбоотойгоор тэрээр, гишүүд тѳрийн түшээ гэдгээрээ асуудалд хандахгүй байна. Хувийн компанийн захирал гэдэг ѳнцгѳѳс асуудалд хандаж байна. Нэртэйгээр нь Монгол Улс татвар тѳлѳхѳѳс  зайлсхийсэн,түүнийг дэмжсэн ялгүй болгочих  хэрэгтэй. 2015 онд Эрүүгийн хуульд “хуулийн этгээд эрүүгийн хариуцлага хүлээнэ” гэсэн агуулгыг олон улсын байгууллагын шаардлагаар оруулсан. Хил дамнасан үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуй нэгж, экологийг доройтолд оруулж байгаа аж ахуйн нэгжүүд хариуцлага хүлээ гэдгээр нь хуулийн этгээд эрүүгийн эрх зүйн субъект болсон. Сая Эрүүгийн хуулийн 18.3-т татвар тѳлѳхѳѳс зайлсхийх гэмт хэргийн субъект нь хуулийн этгээд байна гэсэн томьёолол оруулж ирснийг  гишүүд дэмжээгүй. Ѳѳрѳѳр хэлбэл, саарал жагсаалаас гарахын тулд тѳрийн бүхий л байгууллага олон улсын байгууллагаас ѳгсѳн зѳвлѳмжийг хэрэгжүүлэх ёстой. Татвар хожимдуулах тухай ойлголт биш. Гурван тэрбум тѳгрѳгийн орлого олчхоод улсад нэг ч тѳгрѳгийн татвар тѳлѳхгүй байхыг хууль ёсны үйлдэл гэж үзэх гишүүд олон байна. Энэ байх ёстой хэвийн зүйл үү” гэв.
Дээрх саналыг Х.Болорчулуун, Ж.Ганбаатар нарын гишүүд дэмжээгүй юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ