Хятадын төрөлтийн хувь 1949 оноос хойш хамгийн бага төвшиндөө хүрчээ

Өнгөрсөн жилд Хятадын хүн амын төрөлтийн хувь БНХАУ болон байгуулагдсан 1949 оноос хойш хамгийн бага төвшиндөө хүрчээ. Өөрөөр хэлбэл, өмнөх жилүүдийг бодвол шинээр төрөгсдийн тоо маш бага байв. Шинээр төрөгсдийн тоо багасан, хүн ам нь хөгшин насны бүтэцтэй болж, хөдөлмөрийн насныхны хувьд бага байгаа нь удааширч буй эдийн засагт үзүүлэх дарамтыг улам нэмэгдүүллээ.

Хүн ам зүйн хямралаас сэргийлэхийн тулд 2016 онд “Нэг хүүхэд”-ийн бодлогоо халж, гэр бүлийг хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн боловч энэ нь бодит амьдрал дээр нөлөө үзүүлсэнгүй. Гэр бүлүүд одоо ч “Нэг хүүхэд”-тэй байх бодлогыг хэрэгжүүлсээр байгаа аж.

2019 онд Хятадын мянган хүнд ногдох төрөлтийн хувь 10.48 байсан байна Click To Tweet. Ингэснээр Хятадын төрөлтийн хувь гурван жил дарааллан буурчээ. Click To Tweet

Эх сурвалж: afpnews

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ