Ийнхүү газраа чөлөөлж түр суурьшуулах байранд ороогүй үлдсэн 29 өрхийн төлөөлөл өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхантай уулзлаа.
Иргэдийн зүгээс дахин төлөвлөлтийн төслийг яаралтай хэрэгжүүлэх, өнгөрсөн хугацааны түрээсийн байрны төлбөрийг гаргуулж хохиролгүй болгож өгөхийг хотын Захирагчаас хүссэн юм. Хотын Захирагч С.Амарсайхан “Назу проперти” компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцалж, долоо хоногийн дотор 10 айлыг НОСК-ийн түрээсийн орон сууцанд оруулах, үлдсэн 19 айлын түрээсийн зардлыг холбогдох хууль журмын хүрээнд яаралтай шийдвэрлэх үүргийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, НОСК болон Орон сууцны дэд бүтцийн газрын удирдлагуудад ѳглѳѳ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй