
Дэлхий дахин дахь хамгийн хурц сорилт, аюул заналхийллийн эсрэг хариу арга хэмжээ авахын тулд дэлхийн тэргүүлэх тоглогчид чанарын шинэ түвшинд зохицуулалт, итгэлцлийг бий болгох шаардлага улам бүр нэмэгдсээр байна хэмээн Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ярьсныг РИА Новости агентлаг мэдээлэв.
Тэрбээр энэ талаар Оросын гадаад харилцааны Их сургуулийн Ташкент хот дахь салбарын оюутнуудтай уулзах үеэрээ мэдэгджээ. Лавровын хэлснээр барууны орнууд дэлхий даяар таван зууны турш ноёрхож байгаа боловч энэ эрин үе нь дуусч байгаа тул тэд нөлөө, хүчээ солилцож, шинэ хүчирхэг тоглогчидтой хэлэлцээ хийх хэрэгтэй байгаа аж.
Өрнөдийн орнууд эдгээр үйл явцыг удаашруулж, давамгайлах байр сууриа хадгалахыг хичээж байгаа боловч “амьдрал тэднийг дэлхийн хөгжлийн объектив хандлагад нийцүүлэн, геополитикийн хандлагад үндэслэхгүй байхыг шаардаж байна” хэмээн сайд ярьжээ.
“Өнөө үед эдгээр үйл явцуудтай зэрэгцэн харилцан үйл ажиллагаа, хамтын ажиллагааны хэлбэрийг хөгжүүлэх хэрэгцээ, дэлхийн бүх тэргүүлэгч тоглогчдын итгэл үнэмшил, уялдаа холбоог чанарын шинэ түвшинд бий болгох хэрэгцээ нь өнөө үед хил дамнаж байгаа хамгийн хурц сорилт, аюул заналд хариу арга хэмжээ авах хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байна” гэж хэллээ.
Эдгээр аюулд Лавровын хэлснээр терроризм, кибер гэмт хэрэг, мансууруулах бодисын наймаа, цаг уурын өөрчлөлт, нийтээр устгах зэвсгийг түгээх эрсдэл зэрэг орно.
“Энэ бүх зүйлийг хамтдаа, зөвхөн нэг дээвэр дор – НҮБ, түүний дүрэм, олон улсын эрх зүйн нийтлэг хэм хэмжээн дор л шийдэж болно” гэж тэр хэлэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
yag unen delhiin tuil soligdoj baigaa terguulegch nar negdej uur untsuguus harah heregtei natog bur musun bolih geh met daanch uls oron bolognii geopolitik bodlogo uursdiin strategical inteligence uurt ashigtai bodlogo zereg n uund saaad boloh bh manai mongol daanch ene togloomond oroh boloogui tom gazar nutagtaigaaraa l toogdoh n l haramsaltai yum daa