“Тоттенхэм” Португалийн шигшээ багийн тоглогч Жедсон Фернандешийг түрээсэлжээ

21 настай Жедсон Фернандешийг хагас жил түрээслэнэ-

Лиссабоны “Бенфика” ба Португалийн шигшээ багийн хагас хамгаалагч Жедсон Фернандеш Лондонгийн “Тоттенхэм Хотспур” руу шилжив. Энэ тухай Английн клубын албан ёсны сайтад мэдээлжээ.

Тоттенхэм Фернандешийг хагас жилээр түрээсэлжээ. Энэ хугацааны дараа клуб 21 настай хөлбөмбөгчнийг эргүүлэн авах боломжтой болно. Шинэ клубт тэрээр 30 дугаартай тоглох болно.

Фернандеш бол “Бенфика”-гийн сурагч юм. Тэрээр 2018 оноос хойш Лиссабоны клубын үндсэн багийн гишүүнээр тоглож, улсын аварга болжээ. Португалийн аварга шалгаруулах тэмцээнд тэрээр 23 тоглолтонд оролцсон ба оруулсан гоолыг тэмдэглээгүй аж.

Португалийн залуучуудын багт /17-аас дээш насны тоглогчдын дунд/ 2016 онд Фернандеш Европын аварга шалгаруулах тэмцээний аварга болжээ. Жилийн дараа тэрбээр 19-өөс дээш насны хөлбөмбөгчдийн дундах тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн. Хагас хамгаалагч улсынхаа шигшээ багийн төлөө хоёр тоглолт хийжээ.

“Тоттенхэм Хотспур” 22 тоглолтоос 30 оноо авч Английн премьер лигийн хүснэгтийн наймдугаарт бичигдэж байна. Энэ багийг Португалийн мэргэжилтэн Жозе Моуриньо удирддаг.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ