Одонтой ээжүүдийн мөнгийг сар шинийн баярын өмнө олгоно

2020-01-17

Сар шинийн баярын өмнө буюу ирэх сард одонтой ээжүүдийн мөнгийг олгохоор болжээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын дагуу алдарт эхийн одонгийн мөнгөн тусламжийг олгодог.

  • Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200,
  • хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгодог.
  • Харин хоёр одонтой эхэд давхцуулан мөнгөн тусламж олгодоггүй зохицуулалттай билээ.

Өнгөрсөн жил 224 мянган эхэд, 29 тэрбум төгрөгийн одонгийн мөнгө олгосон байна.  Дашрамд дурдахад, жилд дунджаар 4500 орчим хүн одон авдаг гэсэн тооцоо байдаг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ