• Жириновский зөвхөн инженерүүдийг сайдаар томилохыг уриалав

    Оросын ЛАН-ын дарга Владимир Жириновский өчигдөр улсын ерөнхийлөгчид хандан техникийн боловсролтой нэр дэвшигчдийг холбооны сайд эсвэл засаг даргаар томилохыг уриаллаа.

    “Бид таны нэр дэвшигчийг дэмжих болно. (Мишустин ерөнхий сайдын албан тушаалд томилогдох болно. Гол шалтгаан бол таны мэргэжил. Бидэнд бүх өндөр албан тушаалын инженерүүд хэрэгтэй. Ерөнхийлөгчөөс сайд нарыг инженерүүдээр томилохыг бид шаардаж байна. Инженерийн корпус улс оронд хэрэгтэй: тэднийг удирдах албан тушаалд – засаг дарга, захирагчид, сайд нараар томил. Тэд удирдлагын процессыг хэрхэн яаж бий болгохыг мэддэг, харин хүмүүнлэг тал хэрэггүй” гэж Жириновский Төрийн Думын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэллээ.

    “Владимир Вольфович, та өөртэйгээ зөрчилдөж байна. Та ямар авьяастай вэ, нам 30 жилийн турш намын дарга хийж ирсэн, та бол ямар ч инженерийн мэдлэггүй” гэж Төрийн Думын дарга Вячеслав Володин улстөрчийн хэлсэн үгэнд тайлбар өгчээ.

    Спикер өмнөх Төрийн Думл ЛАН-аас сонгогдсон депутат Алексей Островский түүхч хүн, гэвч Смоленск мужийн захирагч болсон, “тэр техникийн боловсролгүй ч амжилтанд хүрсэн” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ