УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг өнөөдөр шийднэ

2020-01-17

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар  УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээн авах эсэхийг хэлэлцэнэ.

Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өчигдөр УИХ-д хүргүүлсэн. УЕП-оос ирүүлсэн саналыг 48 цагийн дотор УИХ-аар шийдэх хуультай.

Халдашгүй байдлын дэд хороог УИХ-ын гишүүн Ц.Нямдорж даргалдаг бөгөөд парламентад хамгийн олон удаа сонгогдсон гишүүд болох Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар гишүүнээр ажилладаг.

Энэ дагуу өнөөдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, холбогдох байнгын хороод, нэгдсэн чуулган хуралдахаар болжээ.

Тодруулбал,

  • 09:00 цагт Г танхимд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо,
  • 09:30 цагт Их эзэн Чингис хаан танхимд Хууль зүйн байнгын хороо,
  • 11:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо Их эзэн Чингис хаан танхим
  • 10:00 цагт Чуулганы нэгдсэн хуралдаан болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ