Төрийн Думын 383 саналаар дэмжсэн Мишустиныг В.Путин Ерөнхий сайдаар томилсон зарлиг гаргалаа

-Урьд нь хэн ч эсрэг саналгүйгээр сонгогдож байсангүй. Мишустины эсрэг нэг ч депутат эсрэг санал өгсөнгүй-

ОХУ-ын ерөнхийлөгчийн Холбооны татварын албаны дарга Михаил Мишустинийг ерөнхий сайдаар томилох саналыг Төрийн Дум зөвшөөрсөн юм. Өчигдөр, 1-р сарын 16-ны 15:25 цагт нэгдсэн хуралдаанаар 383 депутат түүнийг сонгохыг дэмжиж, 41 хүн түдгэлзжээ. Хэн ч эсрэг санал өгөөгүй бөгөөд урьд өмнө нь ийм зүйл тохиолдож байгаагүй аж.

Нэр дэвшигчид санал өгөхийн өмнө ноён Мишустин Төрийн Думд үг хэлж, шинэ засгийн газрын үндсэн үүрэг, төлөвлөгөөний талаар ярьжээ.

Санал хураалтын дүнг зарласны дараа Михаил Мишустин депутатуудад итгэл хүлээлгэж байгаад талархал илэрхийлээд, 4-р сард Засгийн газрын 2019 оны үйл ажиллагааны талаархи эхний тайланг хүргүүлнэ гэж амлажээ. Ноён Мишустин бүх нам, фракцуудтай зөвлөлдсөн бөгөөд ойрын өдрүүдэд засгийн газрын бүрэлдэхүүнийг тодруулах гэж байгаагаа хэлжээ.

Түүнийг Нэгдсэн Орос, Либерал ардчилсан нам ба “Шударга Орос” дэмжсэн бол Коммунист нам санал өгөхөөс түдгэлзэнэ гэж мэдэгдсэн байна.

Одоо байгаа Үндсэн хуулийн хувилбарын дагуу ОХУ-ын Засгийн газрын даргыг Ерөнхийлөгч “Төрийн Думын зөвшөөрөл”-өөр томилдог.

В.Путин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал бэлтгэх ажлын хэсгийг байгуулжээ. “Коммерсант” -ын эх сурвалж хэлэхдээ, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг энэ хавар оруулах аж.

Ийнхүү Төрийн Думын ганц ч гишүүн эсэргүүцэлгүй, үнэмоэхүй олонхийн саналаар Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэний дараа В.Путин Мишустиныг ерөнхий сайдаар томилох зарлигт гарын үсэг зурлаа.

Баримт бичиг нь гарын үсэг зурсан өдрөөс буюу 2020 оны 1-р сарын 16-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон юм. Энэ тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ.

“ОХУ-ын Үндсэн хуулийн 83-р зүйлийн “а”-д заасны дагуу Михаил Владимирович Мишустинийг ОХУ-ын Засгийн газрын даргаар томиллоо” гэж Кремль мэдэгдэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ