• Дэлхийн цаг уурын байгууллагаас 2019 оныг түүхэн дэх хамгийн дулаахан хоёр дахь жилээр зарлажаа

    2020-01-16

    Дэлхийн цаг уурын байгууллагаас 2019 оныг түүхэн дэх хамгийн дулаахан хоёр дахь жил хэмээн зарлажээ.

    Дэлхийн хамгийн дулаан анхны жилийг 2016 он гэж зарлаж байсан юм.

    Агаарын дундаж температурын таван жил (2015-2019), арван жил (2010-2019)-ийн үечлэлээр түүхэнд хамгийн дулаан жилүүд байлаа гэж үзсэн байна.

    1980 оноос хойш 10 жил бүр өмнөх 10 жилээсээ илүү дулаарсаар байжээ. Дулааныг өөртөө баригч агаар мандлын хүлэмжийн хийнүүдийн төвшин хамгийн их утгандаа хүрсээр байгаа учраас цаашид энэхүү хандлага хадгалагдах дүр зурагтай байна.
    Нэгдсэн анализад таван өөр төрлийн мэдээний цувааг дундажлан авч ашиглахад 2019 онд дэлхийн жилийн дундаж температур 1.10C буюу үйлдвэржилтээс өмнөх үеийн дундажийг гаргахад ашигласан 1850-1900 онуудын дунджаас дулаан байлаа. 2016 он нь түүхэн дэх хамгийн дулаан жил хэвээр хадгалагдаж байгаа нь урт хугацааны уур амьсгалын өөрчлөлт болон дулааралд гол нөлөө үзүүлж буй маш хүчтэй Эль-Нино үзэгдэл хавсарсантай холбоотой гэжээ.

    ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Таалас хэлэхдээ “Бидний одоогийн нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаруулж буй замнал энэ зууны сүүлч гэхэд биднийг агаарын температурын 3-5 градус цельсийн дулаарал руу хөтөлнө” байна.
    Температур бол зөвхөн түүхийн нэгээхэн хэсэг юм. Өнгөрсөн жил болон түүнээс өмнөх 10 жилүүдийн хувьд мөсний хайлалт, далайн төвшний рекорд утгууд, далайн дулаан, хүчлийн ихсэлт ба гамшигт цаг агаарын үзэгдлүүд ихэвчлэн зонхилсон юм. Эдгээр бүх үзэгдлүүд нэгдсэнээр хүний болоод хүрээлэн буй орчны эрүүл , амар амгалан байдалд голлох нөлөөтэй байгааг Мадридын COP25, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн хурал дээр танилцуулан,  ДЦУБ-ын 2019 оны дэлхийн уур амьсгалын төлөв байдлын товч тунхаглалд онцолсон байна.

    2019 он нь Австрали улсын түүхэн дэх хамгийн хуурай, хамгийн халуун жил болж өнгөрсөн.  Хүрээлэн буй орчин, түүний экосистем, зэрлэг ан амьтан болоод хүмүүст маш их гамшиг учруулсан, их хэмжээний газар нутгийг хамарсан ойн түймэр гарах тохироог бүрдүүлсэн гэж ноён Таалас хэлжээ.

    Мөн тэрээр хэлэхдээ “Харамсалтай нь 2020 он болон түүнээс цаашхи 10 жилүүдэд агаар мандал дахь дулаан-баригч хүлэмжийн хийнүүдийн рекорд төвшнүүдийн нөлөөгөөр бид илүү их гамшигт цаг агаарын үзэгдлүүдтэй нүүр тулах болно гэжээ”

    Эх сурвалж:   Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ