Дэлхийн эдийн засгийн форум:Ойрын 10 жилийн дэлхийн таван том эрсдэл бүгд байгаль орчинтой холбоотой

Дэлхийн эдийн засгийн форум 15-нд Лондон хотноо “2020 оны дэлхийн эрсдэлийн тайлан”-гаа нийтэлж, талууд хамтран ажиллаж, эдийн засаг, улс төрийн түргэсэх магадлалтай эрсдэлийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийн авчирсан урт хугацааны сорилтыг хамтдаа даван туулахыг уриалсан байна.

Тайланд төсөөлснөөр, 2020 онд ялгаа зөрөө хурцдаж, эдийн засгийн өсөлт саарна. Макро эдийн засгийн эмзэг байдал, баян ядуугийн ялгаа дэлхийн эдийн засгийн уналтыг түргэтгэж, эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орох эрсдэлтэй. Эсрэг мөчлөгийн зохицуулалтын бодлого үр дүнтэй байх эсэх нь эргэлзээтэй болж байна гэжээ.

Тус тайланд урт хугацааны эрсдэлийн хувьд, ойрын 10 жилийн дэлхийн таван том эрсдэл бүгд байгаль орчинтой холбоотой хэмээн дурдсан байна.

Цаг уурын онцгой байдал, уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах арга хэмжээ үр дүнд хүрэхгүй байх, байгалийн томоохон гамшиг, биологийн олон янз байдал, экосистемийн сүйрэл, хүний нөлөөнөөс болж байгаль орчин эвдэгдэх зэрэг нь томоохон сөрөг нөлөө үзүүлэх дэлхийн чанартай эрсдэлд тооцогдож байна гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ