
УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 61.5 хувийн саналаар баталлаа.
Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Эрүүгийн хуулийн 17.12-т Мал хулгайлах дараах заалтыг тусгасан байдаг.
- 1.Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- 2.Бусдын олон тооны малыг хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- 3.Энэ гэмт хэргийг:
- 3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
- 3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Нэмэлт өөрчлөлтөөр 17.12.2-т заасан олон тооны мал гэдгийг тодотгож
-
найман бог, хоёр бодоос дээш мал хулгайлсан 2-8 жил хорих ял,
-
1 бод долоон бог хулгайлсан бол 6 сараас 5 жил хүртэл хорих ялаар шийтгүүлнэ.
3.1-т заасан амьжиргааны эх үүсвэрээс нь салгасан бол хүндрүүлэх нөхцөлөөр найман жил хүртэл хорих ялаар шийтгүүлнэ. Өөрөөр хэлбэл, ганц саалийн үнээтэй малчны үнээг нь хулгайлсан бол хүндрүүлэхээр нөхцөлөөр ял шийтгүүлнэ гэсэн үг юм.
Малын хулгайг ихэвчлэн 4,5 уулаа нийлж, бүлэглэн бэлчээр дээрээс нь үйлддэг. Гэтэл цагдаа дээр гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн тал нь шалгагдаж эцэстээ нэг нь шүүхээр шийтгүүлдэг. Ингэхдээ 17.12.1-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэхээр шийтгүүлээд өнгөрдөг байсан.
Тэгвэл нэмэлт өөрчлөлтөөр “нийтэд тустай ажил хийлгэх” гэдгийг хассан. Ингэснээр ганц ч бай олноор нь ч бай малын хулгай хийсэн л бол хорих ялаар шийтгэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй