Эрүүгийн болон Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа

УИХ-ын өнгөрөгч Баасан гаригийн чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.

Улмаар мал хулгайлах гэмт хэрэгтэй холбоотой заалтаар зарчмын зөрүүтэй саналуудыг өнөөдрийн чуулганаар хэлэлцлээ.

Ингээд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганд оролцсон 39 гишүүний 61,5 хувийн саналаар, хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 56,4 хувийн саналаар тус тус эцэслэн баталлаа. Ийнхүү УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ