• Зудтай аймгуудын 1000 өрхөд бэлэн мөнгөний тусламж олгоно

    2020-01-16

    Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Увс, Архангай, Ховд зэрэг найман аймгийн 23 сум зудын эрсдэлтэй байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Тэгвэл Монголын Улаан загалмай нийгэмлэгээс дээрх зудтай аймгийн 1000 өрхөд малын эрсдэс тэжээл болон мөнгөн  тусламж үзүүлэхээр болсон байна.

    Тусламжийг дараах шалгуураар олгох ажээ.

    • 16 хүртэлх насны гурваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх;
    • 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан;
    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл;
    • 16-аас доош насны таваас дээш хүүхэдтэй гэр бүл бөгөөд 200 хүртэлх малтай малчин өрх.

    Бэлэн мөнгөний тусламжийг Хаан банкаар дамжуулан ирэх сараас олгож эхлэх ажээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ