
ОХУ-ын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсны дараа тус улсын ерөнхийлөгч Владимир Путин шинэ ерөнхий сайдын суудалд Холбооны Татварын Албаны дарга Михайл Мишустины нэрийг дэвшүүлсэн.
Путин өчигдөр орой Мишустинтай уулзаж, санал тавьсныг нэр дэвшигч зөвшөөрчээ. Нэр дэвшигч Кремлийн ордноос гараад шууд ОХУ-ын парламентын удирдлагуудтай шуурхай уулзалт хийсэн байна.
Парламент өнөөдөр буюу Пүрэв гарагт Мишустиныг ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэхээр тогтжээ.
1966 оны 3-р сарын 3-нд Москва хотод төрсөн. 1989 онд Московский станкоинструментальный институт төгсч, дараа нь 1992 онд тухайн институтэд аспирантур төгссөн. Эдийн засгийн ухааны доктор.
Сургуулиа төгсөөд туршилтын лабораторийн захирлаар ажиллаж эхэлсэн бөгөөд дараа нь олон нийтийн ашгийн бус байгууллага болох Олон улсын компьютерийн клубын (ICC) удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байжээ.
1998 онд тэрээр төрийн албанд оржээ. ОХУ-ын Төрийн татварын албаны даргын татварын төлөлтийг хүлээн авахад хяналт, нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн системд туслахаар орж ажилласан. Дараа нь тэр мөн оны наймдугаар сард ОХУ-ын Татвар, татварын асуудал эрхэлсэн орлогч сайдын албан тушаалд, Оросын Холбооны Улсын Эдийн засгийн хөгжлийн яамны харьяа Үл хөдлөх хөрөнгийн кадастрын агентлагийн дарга (Роснедвижимост), Эдийн засгийн онцгой бүсийн удирдлагын холбооны агентлаг (РосОЭЗ) зэрэгт ажиллаж байв.
2008 онд тэрээр төрийн албанаас сайн дураараа гарч, хөрөнгө оруулалтын чиглэлээр дахин бизнес эрхэлжээ.
2009 оны 2-р сард тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн боловсон хүчний нөөцөд орж, 2010 оны 4-р сард Холбооны татварын албаны даргаар томилогдсон.
Төрийн албанд буцаж ирснийхээ дараа М.В.Мишустин “бохир мэдээлэл”-д дайн зарлаж, НӨАТ-ын үндэслэлгүйгээр буцаан олгохтой холбоотой асуудлуудыг арилгахаар шийдсэн.
Мишустин 2010 онд Холбооны татварын албаны даргын албан тушаалд томилогдсоны дараа бизнес эрхлэгчид Мишустинийг бизнесээс гарсан албан тушаалтны хувьд Холбооны татварын алба Оросын бизнес эрхлэгчдэд “илүү найрсаг” болж чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Мишустин бизнес эрхлэгчид ба иргэдийн татварын албатай харьцах харилцааг хялбаршуулахыг дэмжиж байв. Эхнэр, 3 хүүтэй.
Ийм л нэгнийг өчигдөр В.Путин Ерөнхий с айдад нэр дэвшүүллээ. Спортод дуртай, шөнийн хоккейн лигт идэвхтэй тоглодог. Оросын ерөнхийлөгч энэ спортод бас дуртай байдгийг бид мэдэх билээ.
Татварын албыг арван жилийн удирдах хугацаанд Михаил Мишустин ба түүний эхнэр бараг тэрбум рублийн орлого олжээ. Түүний орлого жилд 19-30 сая рубль байна. Харин эхнэр нь – 47-аас 160 сая рубль олж иржээ. Гэр бүлийн мэдүүлэгт 140 метр хэмжээтэй орон сууц, 800 м.кв-аас дээш талбай бүхий орон сууцны барилга багтана.
2009 оны орлогын тайланд дурдсанаар тэрээр 78.6 сая рубль олсон бөгөөд эхнэр нь 17 сая рублийн орлоготой байжээ. 2018 оны орлогын тайланд Мишустиний орлого 18 сая рубль, эхнэрийнх нь орлого 48 сая рубль байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 cэтгэгдэлтэй
төрийн албыг авч чаддаг өгч чаддаг байх нь улс төрийн соёл юм даа
Их орлого,орон сууцтай хүн төр барина гэж олон нийтэд үнэмшүүлэх гэсэн зорилготой олигархуудын ухуулга гэмээр ….Манайд ерөнхийлөгчийн б/х-ний нөөц гэж байдаг болов уу?