Өрхөө бүтээж,яндангаа салгаж унтаад гэр бүлээрээ угаартаж,нөхөр нь нас баржээ

2020-01-16

Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан тодорхой хугацаанд мэдээлэл хийдэг болоод багагүй хугацаа өнгөрч байна.

Ээлжит хэвлэлийн бага хурал сая боллоо. Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүрэгт нэг гэр бүлийн хоёр хүн хүнд хэлбэрээр угаартаж, нөхөр нь нас барсан тохиолдол гарлаа. Эхнэр нь эмчлүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт таван хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна” гэх мэдээллийг өгөв.

Өнгөрсөн шөнө угаартсан гэр бүлийн хувьд өрхөө бүтээж, яндангаа салгасан байжээ. Гэхдээ цагдаагийн байгууллагаас  өөр шалтгаан, нөхцөл байх магадлалтай гэж үзэн хэргийг шалгаж эхэлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ