Өнгөрсөн шөнө сураггүй алга болсон малчны машин шатсан байдалтай олджээ

2020-01-16

Булган аймагт сураггүй алга болсон  иргэний унаж явсан машин нь шатсан байдалтай олджээ.  Тодруулбал, Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн  65 настай, эрэгтэй малчин Б “Нарийн хайлааст” гэдэг газраас “Лэганс” загварын, автомашинтай гарсан байна. Гэвч “Сээрийн гарам” гэдэг газарт  автомашин нь шатсан байдалтай олджээ.

Малчин Б сураггүй алга болсон тухай дуудлагыг урьд шөнө буюу нэгдүгээр сарын 16-ний 02:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар, Цагдаагийн газар, ар гэрээс гээд нийт 13 хүн, 1 эрэлч нохой, 4 автомашинтай шөнийн 02:16 цагаас эхлэн иргэн Б-г хайж байна.

Эх сурвалж: ОБЕГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ