“Сайхан бүсгүй” группийн байрны азтан С.Мандахцэцэг:Азтан болсноо мэдээд хань бид хоёр тэврэлдээд асгартлаа уйлсан

2020-01-16

-Оны өмнө “Сайхан бүсгүй” групп болон ТЕСО корпораци хамтран “Содон” хороололд  нэг өрөө байрны азтан шалгаруулах уралдаан зарласан. Арванхоёрдугаар сарын 14-нөөс нэгдүгээр сарын 14 хүртэлх хугацаанд зарласан  уралдааны азтан Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас тодорсон юм. Азтан С.Мандахцэцэгтэй цахимаар холбогдож сэтгэгдлийг нь хуваалцлаа.

-Азтан болсноо мэдсэн тэр үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?

Азтан шалгаруулах үед ажлаа тараад харих гээд  явж байсан л даа.  Танил эгч маань залгаад “яасан азтай юм бэ байр хожчихсон байна” гэж хэлээд таслахад хамаг бие салгалаад итгээгүй. Тэгээд “Сайхан бүсгүй” групп рүү ортол миний нэрийг хэлэхийг сонсоод үг гарахгүй бараг л унах шахсан.  Азтан болох янз бүрийн сугалаанд орж байсан ч бүр байрны азтан болно гэж зүүдлээгүй. Яг энэ үед үг гарахгүй эмоци гэдэг зүйлээ яаж илэрхийлснээ одоо ч санахгүй байна. Бие чичрээд, одоо ч сандарч балмагдаж,  догдолсоор л байна. Группийн админ Дээгий эгчийг залгахад зүрх амаар гарна гэдэг нь л болсон.  Орилж хашхираад, доороо дэвсмээр байвч хамаг бие хөшчихсөн. Юу ярих,юу гэж хэлхээ мэдэхгүй маш их догдлолтой байсан.

СЛАВА”, “Лапша”, “Trifle” брэндүүдээс худалдан авалт хийж, баримтаа илгээснээр сугалаанд оролцох эрх үүсэх байсан.  Би арванхоёрдугаар сарын 14-нд Бор-Өндөрийн “Ажнай” супермаркетаас нийт 20700 төгрөгийн бараа авч оролцон байрны азтан боллоо.Бүтээгдэхүүнээ аваад гэртээ ороод л шууд зургийг нь аваад явуулсан.  Азтан болно гэж огтхон ч төсөөлөөгүй .

-Өөрийгөө болон гэр бүлийнхээ  тухай танилцуулаач?

-Би Улаанбаатар  хотын уугуул. Нөхөр маань Хэнтийн Бор-Өндөрийнх. Бид 2013 онд хүүтэй болж, Бор-Өндөрт хадмындаа амьдрах болсон. Хадам аав, ээж, дүү, бид  гурав гээд  зургуулаа амьдардаг. 2015 оноос Бор-Өндөрийн  “Юнител” салбарт ажиллаж байна.  Нөхөр маань Бор-Өндөрийн  УБҮ-т ажилладаг.  Хүү маань нэгдүгээр ангийн сурагч.

-Залуу гэр бүлд  байртай болно гэдэг тийм ч амар зүйл биш. Гэтэл бүр сугалаагаар байртай болно гэдэг үнэхээр сайхан хэрэг шүү?

-Тэгэлгүй яахав. Залуу гэр бүл учраас үр хүүхдийхээ сурч боловсроход анхаарч хот газар орох хэрэгтэй гэж байнга хоорондоо ярьдаг.  Тэгсэн ч хаана байх вэ, орон байрны асуудлаас болоод шууд шийдэж чаддаггүй байсан. Хотод байр авна гэдэг зүүд мөрөөдөл минь байлаа. Одоогоор бид сайхан нутагтаа, сайхан хамт олонтойгоо  ажиллаж амьдарч байна. Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад шийднэ.   Гэхдээ мэдээж байрандаа өөрсдөө орно.

-Азтан болсон гэдэг мэдээг хань болон аав, ээж нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Ханьдаа анх утсаар ярьж хэлэхэд итгээгүй. Тэгээд ажлынх нь эгч утсаар ярьж хэлэхэд гүйхээрээ над дээр ирсэн. Хоёулаа тэврэлдэж, асгартлаа уйлсан.  Аав, ээждээ хэлэх гэж ээрч муурч бараг л эхэр татаж уйлаад хэлсэн. Тэд маань бүгдээрээ л баяр хүргэж, үнэхээр гайхамшигтай зүйл бидний амьдралд тохиолоо. Өнөөдөр бидэнтэй холбогдож,  байрныхаа түлхүүрийг хэзээ гардуулах талаар дуулгана гэсэн. “Сайхан бүсгүй” группийн админ Дээгий эгч болон ТЭСО компанийн хамт олонд үнэхээр их баярлалаа.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ