
Энэ сарын 10-нд эхэлсэн хүн ам, орон сууцны 2020 оны тооллого өнөөдрийн 22 цагт дуусна. Өчигдрийн байдлаар 84 хувьтай байна гэх мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Улсын хэмжээнд 2982 тоологч түр товчоодтой нийлээд 5000 гаруй хүн анхан шатад ажиллаж байгаа аж.
Энэ удаагийн тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх, суурь мэдээллийг бий болгох ач холбогдолтой.
Иргэд тооллогын ажилтныг гэр, орон сууцандаа саадгүй нэвтрүүлж, үнэн зөв бүрэн мэдээлэл өгснөөр “Тоологдов” гэрчилгээг авах юм. Мөн тооллогын үндсэн үр дүнг 5-6 сарын хугацаанд боловсруулан гаргах юм.
Манай улс түүхэндээ 10 удаа хүн амын нэгдсэн тооллого явуулсан бөгөөд 1918 онд анхны тооллого хийж эхэлснээс хойш 100 жил өнгөрсөн байна. Click To Tweet
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй