
Хүнд гэмтлийн улмаас мэргэжлийн сумогийн хоёр дахь том цол болох озэки цолоо алдаж, жонидан зиндаа хүртэл уруудсан Тэрүнофүжи энэ башёд жюүрёо зиндаанд ирээд байна.
Гэмтэл нь бүрэн эдгээгүй байгаа ч жюүрёогийн 13-аас босч барилдаж байгаа Тэрүнофүжи дөрөв дараалан давлаа. Өнөөдөр тэрбээр Өвөр Монголын бөх Соококүрайг ёрикири мэхээр ялж, жюүрёо зиндааг ганцаараа тэргүүлж эхлээд байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй