Оросын ЛАН-ын дарга В.Жириновский иргэдийнхээ өрийг тэглэх санаачлага гаргажээ

Оросын Либерал Ардчилсан намын дарга Владимир Жириновский иргэдийнхээ өрийг тэглэх санаачлага гаргасан байна. В.Жириновский энэ тухай өчигдөр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

ОХУ-д үйл ажиллагаа явуулж байгаа бичил санхүүгийн байгууллагуудыг татан буулгах замаар иргэдийнхээ 40 тэрбум орчим рублийн өрийг тэглэх боломжтой гэж тэр үзжээ.

Эдгээр байгууллагууд нь ард иргэдийг санхүүгийн хүнд байдалд оруулж байна гэж Жириновский үзэж байгаа ажээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ