Ливид төр засаг байхгүй, НАТО 2011 онд устгачихсан гэж Лавров мэдэгдлээ

Ливид одоо улс, төр гэж байхгүй, 2011 онд НАТО устгачихсан гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэллээ.

“Энэ адал явдлын үр дагавар – гэмт хэрэг, хууль бус адал явдал. Бид одоо үүнийг цэгцлэх ёстой. Юун түрүүнд мэдээж Ливийн ард түмэнд хэрэгтэй” гэж тэрбээр Ланкийн сайд Динеш Гунадавардентэй хийсэн уулзалтынхаа дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэллээ.

Лавров мөн хэлэхдээ, холбоотны бий болгосон энэ асуудал дээр Герман, Франц, Итали, Алжир, Египет, Арабын Нэгдсэн Эмират, Турк, Катар, Орос зэрэг олон улсууд ажиллаж байна.

Өмнөх өдөр нь Москвад Ливийн хоорондын хэлэлцээр болсон. Талууд тус бүс нутгийн хурцадсан байдал, нөхцөл байдлын талаар хэлэлцсэн боловч зөвшилцөлд хүрч чадаагүй: бүх оролцогчид гал зогсоох баримт бичигт гарын үсэг зураагүй. Тодруулбал Ливийн үндэсний армийн тэргүүн маршал Халиф Хафтар гарын үсэг зураагүй.

Хафтар яагаад эвлэрэлд гарын үсэг зураагүй талаар эх сурвалж мэдээлжээ

2011 онд АНУ, НАТО тэргүүтэй олон улсын эвсэл Ливид үйл ажиллагаа явуулж, Муаммар Каддафийг хөнөөж, 40 гаруй жилийн турш оршин тогтносон дэглэмийг унагаасан юм.

Үүний дараа тус улсад цочмог хямрал эхэлсэн. Зүүн талаараа Тобрук хотод ард түмнээс сонгогддог парламент тогтсон. Түүнийг Хафтарын удирддаг Ливийн үндэсний арми дэмждэг. Баруун хэсэгт Триполид Файез Сарражын байгуулсан Үндэсний эв нэгдлийн засгийн газар НҮБ, Европын холбооны дэмжлэгтэйгээр байгуулагдсан байна.

Хоёр засаглал, аюулгүй байдлын систем нуран унасан нь зэвсэгт босогчдын бүлэглэл, террорист байгууллагуудын үйл ажиллагаа нэмэгдэхэд хүргэжээ. Төвлөрсөн эрх мэдэл, нэгдсэн арми байхгүйн улмаас Ливи улс нь Африк тивээс Европ руу хууль бус цагаачдын дамжин өнгөрөх цэг болжээ.

2019 оны 4-р сарын 4-ний өдөр Хафтар Триполид “террористуудаас ангижрах” зорилгоор довтолгоо хийсэн. Сүүлийн хэдэн сарын хугацаанд хэдэн зуун хүн алагдаж, олон мянган хүн шархаджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ