• Боловсролын Үнэлгээний төв сурагчдын сурлагын “Чанарын судалгаа”-ны дүнг нуусаар иржээ

    2020-01-15

    Боловсролын реформ хийх төрийн бус байгууллагаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээллийн эхэнд, Боловсрол судлалын магистр З.Энхмөнх:  Ажлын байранд тавигдах мэдлэг ур чадварын шаардлага дэлхий дахинаа маш хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж байгааг тодотгов.

    Тэрээр,

    • Энэ жил нэгдүгээр ангид элсэн орж байгаа хүүхэд 2032 онд дунд сургуулиа төгсөнө. Их, дээд сургуулиа төгсөөд ажлын байранд гарахад боловсролын системд сурч, олж авсан мэдлэг, ур чадвар нь хэрэгтэй байх уу, бэлтгэгдэж чадсан уу гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс одооноос системийн шинэчлэл буюу боловсролын реформ хийх зайлшгүй шаардлага бий болж байна.
    • “Сант марал”-ын 2019 оны судалгаагаар иргэдийн хамгийн их санаа зовж буй гурван асуудал бол ажилгүйдэл, амьжиргаа, боловсрол байсан. Боловсролын реформ хийснээр ажилгүйдлийг бууруулж, амьжиргааг дээшлүүлэх боломжтой.

    Боловсрол үнэлгээний төвөөс жил бүр сурагчдын сурлагын чанарт судалгааг хийдэг. Гэтэл уг судалгааны дүн эцэг эх болон боловсролын байгууллагуудад хаалттай, тэднээс нуудаг болохыг энэ үеэр хөндөв. Сурагчдын сурлагын  үзүүлэлт хэтэрхий муу байгаа учраас нууж,  хэрхэн, яаж сайжруулах талаар ярилгүй өнөөг  хүрчээ.

    Тухайлбал, 2018 онд Боловсролын Үнэлгээний төвөөс 5,9,12 дугаар ангийн сурагчдын дунд “Чанарын судалгаа”-г хийжээ.

    Уг судалгаанд хамрагдсан 12 дугаар ангийн сурагчид 100 хувиас 50 хувьдаа ч хүрэхгүй оноог авсан байна.

    1. Математик 27.5 хувь
    2. Монгол хэл 53.2 хувь
    3. Гадаад хэл 46 хувь
    4. Сонгох хичээл 32.8 хувь тус тус авсан байна. 2000 оноос хойш сурагчдын чанарын дундаж үзүүлэлт буурсаар 27-30 хувьд хүрсэн.

    1990 оноос хойш боловсролын шинэчлэл гэж ярьсан ч  30 жилийн хугацаанд хийсэн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл нь  гадны туршлагаас өнгөц хуулсан, суурь судалгаагүй, улс төрийн намуудын богино хугацааны зорилтод нийцүүлж ирсэн гэдгийг Боловсрол судлалын магистр Г.Орхон хэлсэн.

    ЖАЙКА-ийн судалгаагаар ч энэ нь батлагдаж Монгол Улс боловсролын хөтөлбөрөө суурь судалгаагүйгээр хэрэгжүүлж, шинэчлэх гэж оролддог гэж дүгнэжээ.

    Мөн тэрээр, Монгол Улс бичиг үсэг тайлагдсан, их, дээд сургуульд суралцсан байдлаараа  149 орноос 29-д бичигдэж байгаа  нь өндөр үзүүлэлт боловч боловсролын чанараар 101-т бичигдэж байна. Өөрөөр хэлбэл энэ нь  Африкийн буурай орнууд, эсвэл дайн самуунтай орнуудтай ижил хэмжээнд байгаа ажээ.

    Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргасан “Дэлхийн өрсөлдөх чадвар 2019” судалгаанд дүгнэснээр өндөр ур чадвартай мэргэжилтний олдоцоороо Монгол Улс 141 орноос 139, мөн тус байгуулллагын 2017 оны “Хүний хөгжлийн тайлан”-д манай улсын боловсролын чанарын үзүүлэлт 187 улсаас 101-т жагссан зэрэг нь Монголын боловсролын салбарт  хангалтгүй байгааг олон судалагааны дүн харуулж байна.

    Тус хөдөлгөөнийг дараах зургаан стратегийг барьж ажиллана.

    1. Боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгах
    2. Үнэт зүйлд тулгуурласан, суралцагч төвтэй, сэтгэлзүйд суурилсан боловсролыг хөгжүүлэх
    3. Дижитал суурьтай боловсрол
    4. Тооноос чанарт шилжих биш, тоо бүрийг чанар болгон хувиргах стратеги
    5. Багшийн боловсрол, хөдөлмөрийг төгөлдөржүүлэх
    6. Эцэг, эхчүүдийг бэлтгэх

    Эдийн засагч Ө.Ганзориг:

    • Боловсролын реформ хөдөлгөөн бол улс төрийн хөдөлгөөн биш, бид аль нэг улс төрийн намаас хараат бус. Боловсролын салбарт санаа зовж явдаг тэргүүлэгч судлаачид,эрдэмтэн мэргэд, сэтгүүлч, эдийн засагч, эцэг эх, багш нар нийлж байгуулсан.
    • Манай улс 1990-2020 он хүртэл капитализмаар замнаж ирэхдээ нэг том алдаа хийсэн нь баялгийн тэгш бус хуваарилалт.
    • Ядуурлыг бууруулах гол хүчин зүйл нь боловсрол гэж олон улсын байгууллагууд дүгнэж байна. Харин Монголд боловсролын салбар 20 гаруй жил хаягдаж ирсэн.
    • Финланд, Өмнөд Солонгос, Сингапур гэх мэт 20 жил боловсролдоо реформ хийж, ямар хүчирхэг болсон жишээ бэлхнээ байна. Харин бид өнгөрсөн 30 жилийг сонгууль, халамж зэрэгт зарцуулж, эдийн засгаа туйлдууллаа.
    • Бид нэгдэж, боловсролын реформ хийхэд уриалж байгаа гол шалтгаан бол 2020 оны сонгуульд өрсөлдөж байгаа бүх улстөрч, улс төрийн намууд боловсролын реформыг мөрийн хөтөлбөртөө тусгаасай гэснийх.
    • Эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч, нэг удаагийн халамжийн мөнгөнд хууртаж саналаа өгөх биш, ирээдүйгээ харж, боловсролын реформыг харж сонголтоо хийгээсэй.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Багш нарынхаа ур чадварт анхаар.Арай гайгүй нь хэдэн цаас хараад хувийн сургууль руу явчина.Ямар мэдлэггүй цалингаа авч өдөр өнгөрөөж ажил дээрээ утсаа ухаж суух багш олон бэ

    • Үнэн.их сургуулийн 1 курсэд  элссэн хүүхдүүдийг үнэнч шударгаар дүгнэнэ гэвэл гарын арван хуруунд багтах уу гэмээр. Боловсролын яам гэж удирдлагууд нь бүгд улс төрийн томилгоогоор гарч ирсэн биеэ үнэлэгч эмэгтэй гэж хэвлэл нийтийн сүлжээгээр яригдсан бичигдсэн. Ийм боловсролтой хүн ба  удирдахаар бохир  хөгжихгүй байх нь аргагүй ээ.Яам нь чанаргүй олон дээд сургууль нэртэй ард түмнийг шулсан сургуулиудаа хаах ёстой.Чанарын шаардлага хангахгүй оюутныг олноор бий болгож чадвар муутай нөхөд  эрик байхгүй цүнх баригчдын тоог нэмж байна.больвсролын тогтолцоог өөрчилье гэсэн санааг дэмжихийн дээдээр дэмжихээ.

    • Боловсролын чанарыг сайжруулах ганц арга бол багш нарын цалинг нэмэх, хөндлөнгийн шалгалтыг байнга хийх явдал.

    • дусаасан дусаасан агуулга ихтэй монгол япон солонгосын холилдсон аргазүйтэй, нэг багшид 50 хүүхэд ноогддог, бүх хичээлээр тасралтгүй тогтмол шалгалт авч шалгах материалаар дардаг, багшийн нэмэлт ачаалал цаас маш их. намын томилгоогоор сургууль самарсан захирал менежрээр дүүрсэн, жил болгон хассан нэмсэн хөтөлбөртэй ийм л болж дээ манай боловсрол. ерөнхий сайд энэ асуудлыг нэг олж хараасай даа.

    • Тeстээр шалгалт авдаг болсон үeэс л уншихаа байсан уншихаа байчихаар тогтоохгүй сэтгэхгүй болсон ш дээ хялбарчлаад л таагаад л буудаад д боллоо,

    • Энэ хүмүүс хаана боловсролын талаар мэдлэгтэй болсноо танилцуулмаар байна. Зүгээр санаандаа орсныг яриад байж болохгүй салбар юмсан.

    • реформ хийх фщцаг болсон.  сурагчдын сурлагын түвшин буурсан. ер нь улиран суралцах системийг хэрэгжүүлж үзэх хэрэгтэй. өнөө үед тэр төрөө боддог болсон учраас ийм арга хэрэглээд үзэх хэрэгтэй. сурагчдад ямар нэг шаардлага байхгүй учраас ерөөсөө хичээл хийдэггүй.

    • Унагаж бгаа гол шалтгаан бол хэт их бодлогоор хүүхдийг дарснаас болж дургуй болсонд оршино. Сурах бичиг, хөтөлбөрөө дундаж хүүхэд сурахаар сайжруул

    • Боловсролын бүх түвшинд ухралт болж, хүнд байдалд орсонг багш нар бид мэдэж шаардлага тавьдаг боловч Боловсролын яам, түүний харьяа газрууд чихэн дүлий, нүдэн балай байсаар энэ байдалд хүрээд байна. Бага, дунд боловсролын салбарт реформ хийх тодорхой саналууд байгаа. Хамтран ажиллахад бэлэн байна. 

      • Боловсролын яам БҮТ 2 т ямар нэг уялдаа холбоо сул байна. 12 ангийн сурагчдаас гэхэд монгол хэлний 3 өөр төрлийн шалгалт авч байна . улсын шалгалт, БҮТ шалгалт, Чадварын шалгалт  тэгээд эеш  чиглэл тодорхой биш  агуулга хүнд  нэг л хичээл ийм ачаалалтай байхад бусад судлагдахуун  ямар байгаа нь тодорхой. энэ хавар жаахан өөрчлөлт хиймээр байгаа юм даа. ядаж л ЕБС-д багшилж үзсэн хүн баймаар .  Үнэндээ монгол хэлний чадварын шалгалт гэж  илүү  зүйл гарч ирсэн санагддаг. 

    Холбоотой мэдээ