
Зам, тээврийн хөгжлийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, Монгол жолооч нар 16 улс руу тээвэрлэлт хийх боломжтой болсныг ЗТХЯ-наас мэдээллээ.
Тодруулбал,
- ОХУ,
- БНХАУ,
- Казахстан,
- Киргизстан,
- Украйн,
- БНАСАУ,
- Беларусь,
- Латви,
- Унгар,
- Турк,
- Литва,
- Польш,
- Герман,
- Гүрж,
- Словак зэрэг 16 улс руу тээвэрлэлт хийх үүд нээгджээ. Эхний туршилтаар “Монтранс авто” ХХК тээвэр хийж, амжилттай дуусгажээ.
Тээвэрлэлт гүйцэтгэх ААН-д дараах шаардлагыг тавьж байна.
БНХАУ-ын нутаг дэвсгэрт тавигдаж буй шаардлагын дагуу Евро-4 болон түүнээс дээш экологийн стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлтэй гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч нар уг хэлэлцээрийн хүрээнд тээвэрлэлт гүйцэтгэх бүрэн боломжтой.
- Тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийг “Авто тээврийн үндэсний төв’” ТӨҮГ-т хандан авна. Үүнээс гадна Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс олон улсын худалдаа тээврийг хөнгөвчлөх үүднээс Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай БНХАУ-ын Тээврийн яамтай байгуулсан Протоколыг 2019 онд шинэчлэн байгуулсан.
- Уг шинэчилсэн протоколоор Монгол эсхүл Хятадын тээвэрчид өөрийн тээврийн хэрэгслээр Монгол Улс, БНХАУ-д болон гуравдагч улсад бүртгэлтэй хагас чиргүүлээр Монгол-Хятадын хооронд тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг бүрдүүлсэн байх хэрэгтэй аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй