Саудын Араб сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлнэ

Абу Дабид Саудын Арабын Эрчим хүчний сайд Абдул-Азиз Бин Салман “Саудын Араб цаашид тухайн орны эрчим хүчний хэрэглээн дэх сэргээгдэх эрчим хүчний эзлэх харьцааг нэмэгдүүлж, бохирдол ялгаруулалтыг бууруулах зорилтоо биелүүлэн, нефтийн экспортоо өсгөнө” гэжээ.

Абдис-Азиз Бин Салман Абу Дабид Тогтвортой хөгжлийн долоо хоног арга хэмжээний үеэр хуралдсан “Ирээдүйн тогтвортой хөгжлийн дээд хэмжээний хурал”-д оролцжээ. Тэрээр “Саудын Арабын хувьд, байгалийн хий, сэргээгдэх эрчим хүчээр гол болгох нь эрчим хүчний хэрэглээний зохимжтой бүтэц юм. “2030 оноос өмнө бид байгалийн хийн хэрэглээг сайтар хөгжүүлж, сэргээгдэх эрчим хүч ч нэлээд их хэмжээг эзлэх болно” гэжээ.

Тэрбээр “Саудын Араб сэргээгдэх эрчим хүч, байгалийн хийг илүү хэрэглэвэл, тухайн оронд үйлдвэрлэсэн нефтийг олон улсын зах зээлд илүү ихээр экспортолно” гэжээ.

Саудын Араб өдгөө өдөрт 10 сая баррель түүхий нефть үйлдвэрлэж байгаа бөгөөд тус улсын хайгуул шинжилгээгээр нотолсон нефтийн нөөц 260 тэрбум орчим баррель байна. Саяхан Саудын Араб сэргээгдэх эрчим хүчний 3-р удаагийн үндэсний төлөвлөгөөг эхлүүлсэн нь тус улсын эрчим хүчний бүтцэд эзлэх нарны эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх зорилттой юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ