Сонгуулийн үеэр “ФЭЙСБҮҮК” компани Монголд түр хугацаагаар нэгжээ нээж, төлөөллөө ажиллуулна

2020-01-15

Оны өмнө баталсан УИХ-ын Сонгуулийн тухай хуульд шинээр хэд хэдэн зүйл заалт оруулсны нэг нь нийгмийн сүлжээгээр нэр дэвшигчид болон улс төрийн нам, эсвэл сурталчилгаа хийхтэй холбоотой заалт юм.

Хуурамч хаягнаас хуурамч мэдээлэл тараах асуудал дээр ХХЗХ-ноос тухайн хаягыг хаах, хуурамч мэдээллийг устгах, түр хугацаагаар хязгаарлах зэрэг арга хэмжээ авч ажиллах юм байна. Энэ хүрээнд “Фэйсбүүк” компанитай хамтран ажиллах хэлэлцээ хийж байгаа  ажээ. Тодруулбал,  сонгуулийн сурталчилгааны хугацаанд “Фэйсбүүк” компаниас Монголд түр хугацаагаар нэгж нээж, төлөөллөө ажиллуулахаар бэлтгэж байгаа гэх мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос өглөө.

Нэр дэвшигч болон нам эвсэл цахим орчинд гурван хэлбэрээр сурталчилгаа хийх боломжтой. Click To Tweet

Энэ нь,

  • Нэгдүгээрт, нэр дэвшигч, нам, эвсэл өөрийн вэб хуудсаар,
  • хоёрдугаарт, олон нийтийн сүлжээн дэх өөрийн цахим хуудсаар,
  • гуравдугаарт хэвлэл мэдээллийн хэрэгслийн цахим хуудсаар,

Өөрийн вэб хуудас болон олон нийтийн сүлжээн дэх өөрийн цахим хуудсыг аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд заавал бүртгүүлсэн байна. Хэрэв бүртгүүлээгүй бол Зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авахуулах ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ