
Далд эдийн засгийг өөрөөр сүүдрийн, хар, саарал эдийн засаг ч гэж нэрлэдэг. Далд эдийн засагт хар тамхи, мансууруулах бодис худалдаалах, биеэ үнэлэх зэрэг хууль зөрчсөн гэмт хэргээс эхлээд барилга дээр ажиллах, замын түгжрээн дунд CD, машины шил толь арчигч зарах гэх мэт албан бус хөдөлмөр багтана.
Үндэсний статискийн хорооны Монгол Улсын 2015-2018 оны далд эдийн засгийн судалгаагаар манай улсын далд эдийн засгийн хэмжээ 1.3 их наядаас 2.97 их наяд төгрөг болон нэмэгджээ.” username=””] Үүнээс өмнө буюу 2018 онд ОУВС-гийн эдийн засагч Leandro Medina болон Жоханнес Киплер Их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн профессор, доктор Friedrich Schneider нар дэлхийн улс орнуудын далд эдийн засгийн судалгааг хамгийн сүүлийн үеийн аргуудаар судлан гаргасан байна. Уг судалгаагаар манай улсын ДНБ-д эзлэх далд эдийн засгийн 25 жилийн дундаж/1991-2015/ 17.3 хувь. Харин Зимбабве 60.6, Болив 62.3, Швейцарь 7.2 гэж тус тус тооцоолсон байна.
Монгол улсын ДНБ-д эзлэх далд эдийн засгийн хувь/График дээгүүр хулганаа гүйлгэж харна уу/
Далд эдийн засгийн ДНБ-тай харьцах хувь хэмжээ хэдий чинээ их байна, төдий чинээ улсын төсвийн орлого багасдаг. Үүнийг дагаад төрөөс авах татвар хураамж нэмэгдэж, харин иргэддээ үзүүлэх төрийн үйлчилгээ мууддаг. Татвар төлөгчдийн суурь өндөр байх нь эдгээр иргэд, ААН-үүдийг далд эдийн засгийн оролцогч болоход чухал нөлөөтэй гэж үздэг.
ДЭЗ-ийн оролцогчид: Таксинд явдаг, зах дээр лангуу түрээсэлдэг хүмүүс, татвараас бултагчид, мансууруулах бодисын худалдаачид
Далд эдийн засгийг нийт таван ангилалд авч үздэг. Тэдгээрээс заримыг нь тайлбарлабал:
Албан бус сектор: Хот, хоорондын ачаа тээвэр болон хүн тээвэр хотын доторх такси үйлчилгээнд явдаг, эсвэл “Нарантуул”, “Бөмбөгөр”, “Барс” зэрэг захуудад худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай түрээсийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд.
Нуугдмал үйлдвэрлэл: Хууль ёсны дагуу үйлдвэрлэсэн боловч татвар, НДШ төлөхөөс зайлсхийх, орлогоо нуун дарагдуулсан ААН-үүд.
Хууль бус үйлдвэрлэл: Хар тамхи, биеэ үнэлэх, хулгайн замын зүйлийн худалдаачид.
Ангилал бүрийн эдийн засгийн үнэлгээ,тэрбум төгрөгөөр/График дээгүүр хулганаа гүйлгэж харна уу/
Албан бус секторийн үйлдвэрлэл, мөн хар тамхи, биеэ үнэлэлт багтдаг хууль бус үйлдвэрлэл тогтмол өсөлттэй явж байна. Бусад далд эдийн засгийн бүлгүүдийн хувьд зарим нь өмнөх онуудаас буурсан бол зарим нь нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Хар тамхи, биеэ үнэлэлт бол Монгол улсын далд эдийн засгийн хамгийн сайн өсч яваа талбар
Хууль бүс үйлдвэрлэлийн эдийн засгийн үнэлгээ, тэрбум төгрөгөөр/График дээгүүр хулганаа гүйлгэж харна уу/
Хар тамхи, мансууруулах бодисын зах зээлд 2000 оны үед 5.9 тэрбум төгрөг эргэлддэг байсан бол 2018 онд 19 дахин нэмэгдэж 113 тэрбум төгрөгт хүрсэн байна. Click To Tweet Гадаад улсад 2006 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд манай улсын 126 иргэн
хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдсон бөгөөд үүнээс 13 тээвэрлэж, 15 нь хадгалж, 41 нь хилээр нэвтрүүлсэн байна.
Биеэ үнэлэлтээс олдог дундаж орлогын хэмжээг баталгаажуулж, далд эдийн засагт тооцохын тулд Улаанбаатар хотын 6 дүүрэгт 60 биеэ үнэлэгчийг хамруулсан “Зорилтот бүлгийн судалгааг”хийжээ. Судалгааны үр дүнгээс.
-Гудамж, талбайд биеэ үнэлдэг хүмүүс зуучлагчаар биш өөрийн хүслээр биеэ үнэлдэг,хөлсөө шууд бэлэн мөнгөөр авдаг байна. 1 удаа үйлчилгээ үзүүлэхэд 50-80 мянган төгрөг, хоногт 3-4 хүнд үйлчилж, 150-240 мянган төгрөг авдаг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
Everything is very open and very clear explanation of issues. was truly information. Hacklink , Hacklink panel , Hacklink al Onwin , Onwin Giriş , Onwin Güncel Giriş , Onwin Resmi Sitesi. <a href="https://sites.google.com/view/onwinnguncel/" title="onw