
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар БНСУ-д элэг шилжүүлэн суулгуулсан хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулж 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тушаал гарган таван сая төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн байна. Click To TweetЗасгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулж 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргажээ. Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тушаал гарган таван сая төгрөгийн дэмжлэг олгохоор тус тус шийдвэрлэсэн байна.
Ингэснээр элэг шилжүүлэн суулгасан мэс заслын дараах эмчилгээ хийлгэж буй хөгжмийн зохиолч Б.Чинбатад Засгийн газар болон Эрүүл мэндийн сайд нийтдээ 15 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаа юм.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан бусад шийдвэрийг танилцуулъя.
Товч мэдээ
- “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилттэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. УИХ баталсан тохиолдолд халаалтын зуухнуудыг буулган төвлөрсөн дулаанд холбох, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл авах, 5,000 айлд шөнийн дулаан хуримтлуур бүхий халаалтын хэрэгсэл суурилуулах, 200 орчим айлын дунд Дэд бүтцийн төв байгуулах зэрэгт зарцуулах юм. Олон улсын хөгжлийн ассоциацаас 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар тохиролцсон байна.
- Төв цэвэрлэх байгууламж барихад шаардагдах 262 сая ам.долларыг БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс гаргана. Үүнтэй холбоотой хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгов.Төв цэвэрлэх байгууламжийг 2023 онд шиглалтад оруулна. Click To Tweet
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 cэтгэгдэлтэй
Baga bna
Чинбаа пязда адилхан л хүн баймаар юм өөр өчнөөн туслаач гэсэн хандивын зар энэ соошлоор явж байна, эсвэл төр нь иргэдээ ялгаад байна уу
Bolomjgvi uchnuu handiw heregtei hvvhed hugshchvvl bna tedniig yagaad yalgaad bna
Төр засаг явард иргэддээ ялгавартай хандаж болохгүй. Үүнээс үүдэн асуудал. ИХ гарна
ene yalgaad bna gesen humuus yum oilgodoggui yumuu MGLd deed zindaa dood zindaaniih gej bdg bolood udjiin deed zindaaniih bol ter humuusteel huuli n uilchilne.herev chi dood zindaaniih bol hohin .BID IIM L EUD AMIDARCH BNA.UHSENII CHIN ARDCHILAL
Bayn targan ge bizde ter unetei bair suuzaa zarna biz.chi ganzara ovdoo yu hunii omnos ovdson ym chig ovdoj shanlaj bga byzhan huuhduud haragdahgui bnu ES. Erul mendiin saig guai.ard tumniig ylgavarlahaa boli