АН-ын ахмадууд намынхаа байрыг өгсөн хандивтайгаа нэхэж байна

Ардчилсан намын хуучцуул хүзүүвчээ нэхэж сошиалаар ухаанаа уралдуулж байна. Тухайлахад АН-ын анхдагчдын нэг цагтаа УИХ-ын гишүүн явсан Д.Хувьтөгөлдөр, ардчиллын анхдагч МСДН-ыг байгуулагчдын нэг Л.Бямбажаргал нар хүзүүвчийг бас намын байр барина гэхэд хандивласан мөнгөө нэхэж нүүр номондоо пост оруулжээ. Хүзүүвч буюу АН-ын байрыг л тэд нэхээд байгаа хэрэг.

АН-ын ахмадууд голдуу уг асуудлыг хөндөж байна. Тэдний постод хариу өгч байгаа хүмүүс Н.Алтанхуяг, Ц.Оюундарь хоёроос намын байраа нэх гэлцэж байна.

Л.Бямбажаргал “Өчигдөр гадаадын хүнтэй хамт яваад энд арван жил шахуу ажилласан гэсэн чинь “Одоо тэгээд хэний өмч” гэсэн АН -ынх л гэсэн. Танай нам муу байна гэж л байна лээ. Ёстой хэлэх үг олдсонгүй. Намайг хусцан гэсэн харцаар харсныг яана. Тэгээд л хэрүүл босгов” гэжээ.

Мөн тэрбээр “Эрдэнээ Туваан дарга хоёр учрыг нь олмоор байна Болохгүй бол төрд буцааагаад л өгчихнө л биз. Буруу гараар орсон шинж гараад л байгаа юм Уг нь Шадар сайд Пүрэвдорж гуай: Би толгой мэдэж шийдвэр гаргалаа. Бямбажаргал аа Уг нь Цаад Баасанжавын /Тухайн үеийн хотын дарга/ хэлээд байгаа барилга чинь/Хуучин филормани/ заал танхимтай дээр юм биш үү гэж л байсан юмсан” хэмээн үргэлжүүлжээ.

Тэгвэл уг хүзүүвчийг МСДН-д эзэмшүүлж өгсөн Засгийн газрын тогтоол байдаг аж. МоАХ-д мөн Соёлын яамны байрыг энэ тогтоолоор эзэмшүүлж өгсөн тухай ч бичиж байна.

Харин Д.Хувьтөгөлдөр намын байр ордон барина гэж өгсөн хандиваа нэхэмжэхийг уриалжээ.

АН-ынхан Соёлын төв өргөөний хүзүүвчинд байсан МСДН-ын байрыг төв байраа болгосныг Н.Алтанхуяг тус намын дарга байхдаа буулгаж улмаар хэдэн давхар ч билээ тэнгэр багандсан Ардчиллын ордон барих юм яриад байсан. Тэр үедээ хандивласан мөнгөнийх нь хэмжээгээр алт, мөнгөн тоосго өгөх юм ярьж байсныг ч сануулж.

Гэвч сүүлд нь Н.Алтанхуяг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийг өрсөлдөх үед намын байрныхаа газрыг зарахаас аргагүйдсэн юм ярьсан.

С.Эрдэнэ АН-ын дарга болсныхоо дараа Н.Алтанхуягийг АН-ын байр байсан газрыг зарж идсэн хэмээн хэрүүл хийж байсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ