2019 онд зэсийн баяжмалын орлого 216.4 саяар буурч, нүүрснийх 288.2 сая ам доллараар өсчээ

УГЕГ-аас гаргасан гадаад худалдааны статистик мэдээллээр өнгөрсөн онд зэсийн баяжмал, нүүрсний экспорт ямар байсан талаарх мэдээллийг хүргэж байна.

Эдгээр гол нэр төрлийн хоёр түүхий эдийн экспорт нийт экспортын 60 гаруй хувийг (64.8%) бүрдүүлж байна.

Зэсийн баяжмалаас орж буй орлого 2016-18 онуудад өсч $2.0 тэрбум ам долларт хүрч байсан бол 2019 оны эцэст $1.8 тэрбум ам доллар болж 216.4 сая ам доллараар буурчээ.

Харин нүүрсний экспортын орлого 2016-19 онуудад өсч $3,074.4 сая ам долларт хүрч, өнгөрсөн оны орлогоос $288.2 ам доллараар өсчээ.

Эх сурвалж: ҮСХ, Гаалийн Ерөнхий газар.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ