• Харласан иргэд өршөөлийн аяны хугацаанд нутаг буцаагүй бол Солонгос улсад нэвтрэх эрхийг бүр мөсөн хязгаарлана

    2020-01-15

    БНСУ-ын Хууль зүйн яамнаас хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдийг сайн дураараа нутаг буцахад нь зориулан өнгөрсөн сарын 11-ний өдрөөс эхлэн аян өрнүүлж эхэлсэн. БНСУ-аас хэрэгжүүлж буй энэ удаагийн өршөөлийн аяны үндсэн зорилго нь Солонгост хууль бусаар оршин сууж байгаа гадаад иргэд сайн дураараа нутаг буцах тохиолдолд дахин ирэх баталгааг тодорхойлолтоор баталгаажуулж, өршөөлийн аяны үеэр нутаг буцаагүй тохиолдолд дахин орж ирэх эрхийг бүрмөсөн хасах хүртэл хатуу арга хэмжээ авахад чиглэгджээ.

    Сүүлийн жилүүдэд 200 мянгаас хэтэрдэггүй байсан хууль бус оршин суугч гадаад иргэдийн тоо 2019 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар 380 мянгад хүрч, огцом өссөн нь БНСУ-ын хөдөлмөрийн зах зээл, ялангуяа барилгын салбарт ажиллаж буй дотоодын иргэдийн ажлын байр хомстоход хүргэжээ.

    Үүний уршгаар хууль бусаар ажил олгогчдын тоо өсөж, хөдөлмөрийн болон хууль ёсны ажиллах хүчний тогтолцоо алдагдахад хүрсэн байна. БНСУ-д визгүй зорчигч орны иргэд нийт хууль бус оршин суугчдын 44.7 хувийг эзэлж байгаа бөгөөд гадаадын иргэдийг тус улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаах тохиолдол 54.5 хувиар нэмэгдсэн байна.

    g

    Эх сурвалж:ГХЯ

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ