Н.Багабанди тэтгэврийн зээл аваагүй гэж мэдэгджээ  

2020-01-14

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх арга хэмжээг 2020 оны 1 дүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргасны дагуу “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль”-ийг Улсын Их Хурал  өнгөрсөн долоо хоногт баталсан.

Уг хуулийн төсөл Байнгын хороодоор хэлэлцэгдэж байх явцтай зэрэгцэн нийгмийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди оны өмнө их хэмжээний тэтгэврийн зээл авсан” гэх мэдээлэл олон нийтэд цацагдсан билээ.Тэгвэл Ерөнхийлөгч асан Н.Багабанди дээрх мэдээллийг үгүйсгэж, тэтгэврийн зээл аваагүйгээ нотлох баримтыг ил болгосон байна.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ