• “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар объектоо 500 ортой эмнэлгийн зориулалтаар ашиглах санал тавив

    2020-01-14

    “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар нүүр номоороо дамжуулан хүрэлцээ дутмаг байдаг эмнэлгийн орны асуудлыг шийдэж, өөрсдийн объектыг ашиглахыг зөвшөөрч буйгаа илэрхийлжээ.

    Тэрээр нүүр номондоо “Хөгшид хүүхдээ тэвэрсэн ээж эмнэлгийн коридорт хэвтэж байгааг харахаар сэтгэл зовниж байна аа. Хүрэлцэхгүй байгаа эмнэлгийн орны асуудлыг шийдэж, хувь нэмрээ оруулахад бэлэн. Объект нь бидэнд байна. 45 хоногийн дотор эмнэлгийн зориулалттай 500 ор бэлэн болгох боломж бий. Мэдээж үйл ажиллагаа, халаалт, дулааны асуудал гээд тодорхой хэмжээнд түрээс, төлбөрийн асуудал яригдах байх. Ханиад томууны дэгдэлт 4 сар хүртэл үргэлжилнэ. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 80 хувь нь томуу, томуу төст өвчнөөс болж эмнэлэгт хэвтэж байна. Дараа жил дахиад л энэ асуудал яригдах нь ойлгомжтой. Санаачилгыг маань дэмжиж, Эрүүл мэндийн холбогдох салбарынхан анхааралдаа авна биз ээ.” хэмээн нийтэлсэн байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ