Тэтгэврийн зээлгүй иргэдийг хамгаалах  түр хорооны ахмадууд бэлнээр 3 сая төгрөг олгохыг хүслээ

2020-01-14

Тэтгэврийн зээлгүй иргэдийг хамгаалах  түр хорооны ахмадууд өнөөдөр хэвлэлд хандлаа. Тус хорооны зохицуулагч Ц.Эрдэнэбаатар Ахмадуудын зээлийг тэглэх мэдээг орон даяар ахмадууд маань таатай хүлээж авсан. Гэтэл ялгаварлан гадуурхаж, зээлгүй ахмадуудыг хохироож, Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн тогтоол гаргасанд Зээлгүй иргэдийг хамгаалах түр хороо гомдолтой байгаагаа илэрхийлж байна” гэсэн юм.

Мөн тэрбээр “Монгол Улсын парламент хэд хэдэн иргэдийнхээ эрхийг зөрчсөн шийдвэрийг гаргасан. Тухайлбал, гадаадад амьдардаг монголчуудыг сонгуульд санал өгөх эрхгүй болгож, эрхийг нь хаасан буруу шийдвэр гаргасан. Харин одоо зээл аваагүй иргэдийг хохироож байна.

Манай түр хороо орон нутаг даяар нээлттэй ажиллаж, эрх ашгаа хамгаалах хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мөн зээл аваагүй, өрх толгойлсон 20,000 эмэгтэй улсын хэмжээнд байгаа гэх судалгааг бид өөрсдөө хийсэн” гэсэн.

Байгуулагдаад гурав хонож буй тус түр хорооноос  Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан дараах утга бүхий саналыг хүргүүлсэн.

  • ҮАБЗ-өөс гаргасан ахмадуудын тэтгэврийг төрөөс нэг удаа тэглэх тухай зөвлөмжийг УИХ хүлээн авч, хууль батлахдаа Үндсэн хууль зөрчиж, ахмадуудыг зээл авсан, аваагүйгээр нь ялгаварлан гадуурхаж, цаг хугацааны хайчинд орж, буруу шийдвэр гаргасан тул бага тэтгэвэр авдаг, зээл аваагүй ахмад бид гомдолтой байна.
  • Зээл аваагүй ахмадууддаа байгалийн баялгаа тэгш хуваарилж, гурван сая төгрөгийг Сар шинийн өмнө олгох,
  • Ерөнхийлөгчийг бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд хэсэгчлэн хориг тавихыг

Тэтгэврийн зээл аваагүй ахмадуудад бэлнээр гурван сая төгрөг дотоодын эдийн засагт ямар ч доргилт үүсэхгүй, харин ч дотоод эдийн засгаа дэмжинэ гэдгээ энэ үеэр хэлсэн.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • шийдвэрээ зөв л гаргах хэрэгтэй. төлөх чадвартай хоногийн хоолтой нь л юмандаа зохицуулж зээл авах байлгүй дээ. тэтгэврээс тэтгэврийн хооронд өдөр хоног тоолж арай ядан болгож байгаа хүмүүс бас зээл аваагүй байх  шүү

  • бүгд л үхэхээс хойш мөнхийн ус уусан юм шиг юу ярихаа бодож бичмээр юм. өөрөө л өнөөдөртөө болж байвал бусад хүн үхэх   сэхэх нь хамаагүй гэсэн тэнэг бодлоо зөвөөр илэрхийлмээр юм аа авсандаа ор байхдаа яах вэ дээ өөрийн эцэг эх нь ч гэсэн өөрөө ч гэсэн орох байж

Холбоотой мэдээ