• Өнгөрсөн онд бусдыг залилсан 7800 гэмт хэрэг бүртгэгджээ

    2020-01-14

    Бусдыг залилах гэмт хэрэг нийт гэмт хэргийн 14-16 хувийг эзэлж байгаа гэх статистик мэдээллийг ЦЕГ-аас өглөө. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Монгол банк хамтран өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн иргэдийг залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүй, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хууль зүйн мэдлэг олгох зорилгоор “Ятгах тусам Нягтал” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж эхэлсэн.

    Өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Батмөнх, Монгол банкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн захирал Б.Одонтунгалаг, Төлбөр тооцооны газрын бодлого зохицуулалт, үйл ажиллагааны хэлтсийн захирал А.Батсайхан, Монгол банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат нар залилах гэмт хэргийн гаралт, нөхцөл байдал, ангиллын талаар мэдээлэл өгөв.

    Албаныхны өгсөн мэдээллээр,

    • 2017 онд 2996,
    • 2018 онд 5372,
    • 2019 онд 7821 залилах гэмт хэрэг тус тус бүртгэгджээ.

     

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ