Л.Элдэв-Очир:ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахгүй л бол аль нам байх нь хамаагүй улс төрчид байгаа бүхнээрээ шоу хийнэ

2020-01-14

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очироос дараахь асуултад хариулт авлаа. 

-Тэтгэврийн зээлийг тэглэсэнтэй холбоотойгоор ОУВС манай улсыг гэрээгээ зөрчлөө гэсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ч мөн байр сууриа илэрхийллээ. Таны хувьд үүнд ямар тайлбарыг өгөх вэ?

-ОУВС өөрийн байр сууриа илэрхийлэх нь зөв. ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар Монголд үүсэж бий болсон эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд байсан шүү дээ. Нэгдүгээрт, санхүүгийн сахилга батын асуудал, хоёрдугаарт, монгол төгрөгийн тогтвортой байдал, бараа бүтээгдэхүүний үнэ өсчих вий  гэх мэтээр ОУВС-ийн санааг зовоож байгаа. Гэхдээ УИХ ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаас өөр хувилбараар гаргалгааг нь хийсэн шүү дээ. Улсын төсөвт ямар нэгэн өөрчлөлт орохгүй. ОУВС-ийн хөтөлбөрөөс ангид эх үүсвэрээр асуудлыг шийдсэн учраас ямар нэгэн бэрхшээл үүсэхгүй байх. Манай улс  ОУВС-ийн хөтөлбөр зайлшгүй хамрагдах  ёстой гэж үзээд өргөтгөсөн хөтөлбөрт нь хамрагдсан. Үндсэндээ дөрөвдөхөө хамрагдаж байна. Аргаа бараад ирэхээрээ л энэ хөтөлбөрт хамрагддаг ш дээ. Боломжтой бол мэдээж хамрагдахгүй. Аргаад бараад хамрагдана гэдэг эмгэнэлтэй. Click To Tweet

Валютын сангаас нэг тавьдаг шаардлага нь санхүүгийн сахилга батаа сайжруул гэдэг. Хэрэв валютын сангийн хөтөлбөрт хамрагдахгүй бол улс төрчид, ялангуяа сонгуулийн жил хамаг юмаа тавьж тууна. Click To TweetЭдийн засаг харьцангуй тогтворжиж эхэлж байна. Энэ  нь ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсаны гавьяа мөн. Энэ хөтөлбөрт хамрагдахгүй л бол аль ч намын улс төрчид байгаа бүхнээрээ шоу хийнэ. Тэгэхээр энэ хөтөлбөрт хамрагдах нь зөв.

-ОУВС-ийн хөтөлбөрийг цаашид сунгах шаардлагатай гэж та үзэж байна уу?

-Барьдаг, дардаг юмтай л байхгүй бол аль ч намын улс төрчид улс орныхоо эдийн засгаар тоглочих гээд байдаг. Click To Tweet

Төрийн өмчит компани нь хэдэн төгрөгийн ашигтай ажиллаад ирэнгүүт улс төрчид нь шийдвэр гаргаад  хаашаа, юу хийх вэ гэдгийг шийдчихдэг. Уг нь төрийн өмчит  компанийн ТУЗ шийдвэр гаргах ёстой. Төсөв  хэдэн төгрөг даваад илүү гарангуут бас л хааш нь хамаагүй зарцуулчихдаг. Ирээдүйн хуримтлал, өв сангийн асуудал байхгүй. Эсвэл огт байхгүй мөнгийг ирээдүйд олох орлого гээд зарцуулчихдаг. Ингээд улс орныхоо эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихдэг. Би хувьдаа тодорхой хяналттай байх нь зөв юм байна гэж боддог. Click To Tweet

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ