Энгэрийн халаасанд нь байсан гар утас дэлбэрсэн хэрэг Дорноговь аймагт гарчээ

2020-01-14

Дорноговь аймгийн Айраг сумын нэгдүгээр багт гар утас дэлбэрч нэг иргэн хүнд гэмтсэн хэрэг өчигдөр гарчээ.

Гадны улс орнуудад цэнэглэж байсан гар  утас дэлбэрч хүний амь нас эрсэдлээ, хүнд гэмтлээ гэх мэдээллийг өмнө бид сонсож байсан билээ. Гэтэл гар утсыг цэнэглээгүй, халаасандаа хийсэн байхад дэлбэрсэн харамсалтай хэрэг гарав.  Хохирогч М-ийн энгэрийн  халаасанд байсан “САМСУНГ” гранд загварын утас дэлбэрсний улмаас  цээжин хэсэгт бэртэл авч, зүүн гарын бугалга хэсэг тасарсан байна.

Хэргийг мэргэжлийн байгууллагууд шалгаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ