
Москвагийн Улсын Их Сургуулийн ректор Виктор Садовничий Москвагийн их сургуулийн салбар Дамаскт нээгдэж магадгүй гэсэн мэдээллийг батлав. Тэрээр Москвагийн Улсын их сургуулийн нээлттэй өдөрлөг дээр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ үүнийг баталжээ.
Садовничийн хэлснээр Москвагийн Улсын их сургуулийн салбарыг нээх хэлэлцээр явагдаж байгаа тул байгалийн ухааны чиглэлээр сургалт явуулахаар төлөвлөж байна.
Садовничий хэлэхдээ “Эдгээрийг мэдээжийн байгалийн шинжлэх ухаан, магадгүй математикийн шинжлэх ухаан гэж би бодож байна” гэжээ.
Ректор энэ шийдвэрийн түүхийн талаар мөн ярихдаа, хэдэн арван жилийн өмнө Сирийн Хомс хотод Колмогоровын сургуультай адил билэг авъяастай хүүхдүүдэд зориулсан сургууль байсан гэжээ.
“Энэ сургуулийн зохион байгуулагч нь математикч, миний найз Валерий Вавилов байсан” гэж Садовничий хэлжээ. “Энэ сургуулийг Сирийн бүгд найрамдах улсын удирдлагын дор удирдаж, авъяаслаг математикч, физикчдийг бэлтгэсэн. Гэвч Иргэний дайн эхэлсний дараа сургууль оршин тогтнохоо больжээ. Хэдэн сарын өмнө би Сириэс ирсэн өндөр түвшний төлөөлөгчидтэй ярилцаж байсан бөгөөд тэд энэ уламжлалыг үргэлжлүүлэх тухай асуудлыг тавьсан юм. Урьдчилсан хэлэлцээрээс үзвэл хамгийн их магадлалтай нь Дамаск болно” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй