
2020 оны парламентын сонгуулийг олон мандаттай томсгосон мажоритар тогтолцоогоор явуулах тухай хуулийг УИХ-аас баталсан. Харин тойрог, мандатын хуваарилалтыг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс өмнө тодорхой болгох ёстой. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-Ирэх долоо хоногт тойрог,мандатын хуваарилалтыг хэлэлцэнэ. Зарии аймгийн мандатыг тоог нэмэх тухай яригдаж байна. Жишээлбэл, Булган аймгийг хоёр мандаттай болгох асуудал яригдаж байгаа шүү дээ?
-Сонгуулийн хуулийн гол зарчим тойргийн мандат хуваарилах,ард иргэдийн зѳв сонголт хийх боломж бололцоог нь, тэгш сонгох эрхийг нь хангаж ѳгѳх юм. Ерѳѳсѳѳ л хүн ард руугаа чиглэх ёстой. Түүнээс биш үүний цаана байгаа хѳгжил, суурьшлын бүс гэх мэт зүйлсийг татаж оруулж ирээд байх юм. Ингэж болохгүй. Иргэн хүн ѳѳрийнхѳѳ тѳлѳѳллийг хууль тогтоох байгууллага руу оруулах боломжыг нь хангах гол зарчмаа бид нар хазайлгаад байна. Газар нутгийн байршил мэдээж нѳлѳѳлнѳ. Тэр утгаараа энэ удаагийн тойрог хуваарилалт дээр онцлог гарна гэж бодож байна. Булган,Дундговь, Говь-Алтай, Сүхбаатар гэсэн дѳрвѳн аймагт мандатын тоог нэмэх ёстой. Булган гэхэд 62 мянган хүн амтай аймаг. Эдгээр аймгуудад тэгш байдлыг хангах үүднээс мандатын тоог нэгээр нэмж хоёр болгох нь зѳв юм. Бусад аймгийн хувьд гурвыг дѳрѳв болгох гээд ч юм уу дѳрвийг тав болгох гэж улайраад байгаа асуудал байхгүй шүү дээ.
-Тойрог хуваарилттай холбоотой асуудлаар зарим гишүүд муудалцсан гэсэн мэдээлэл байна?
-Миний нэр хүртэл орсон байна лээ. Тийм зүйл огт байхгүй. Хоёрдугаар сарын 1-ний дотор тойрог, мандатынхаа асуудлыг шийдсэн байх ёстой. Дээр хэлсэнчлэн дѳрвѳн аймагт мандатын тоог зайлшгүй нэмэх шаардлагатай. Ард иргэдийн ѳѳрсдийн эрхийг хангуулах, ардчилсан зарчмаа хангах,цаашлаад тэгш сонгох эрхийг нь хангахад чухал нѳлѳѳтэй.
-Энэ дөрвөн аймгийн мандатыг нэмлээ гэхэд хотоос шилжүүлэх үү?
-Хотоос авч таарна. Ѳмнѳ нь хѳдѳѳнѳѳс аваад хот руу шилжүүлж л байсан шүү дээ. Одоо хуучин байснаар нь хотоос аваад хѳдѳѳ рүүгээ шилжүүлье гэсэн байр суурийг илэрхийлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
I am a blogger and Seo Expert also Information of all Crack Software
Web Site Link
https://cracklicensekey.org/32bit-email-broadcaster-crack/