- Сайн дураараа нутаг буцаж буй иргэдийг торгуулиас чөлөөлж, “сайн дураар нутаг буцсан” гэх тодорхойлолтыг олгон, БНСУ-ын хилээр гарсан өдрөөс хамаарч доор дурдсан хугацааны дараа БНСУ-д дахин ирэх богино хугацааны виз /С-3, 90 хоног/ олгохоор болсон байна.
- 2019.12.11-2020.03.31 хооронд нутаг буцвал 3 сарын дараа
- 2020.04.01-2020.04.30 хооронд нутаг буцвал 4 сарын дараа
- 2020.05.01-2020.05.31 хооронд нутаг буцвал 5 сарын дараа
- 2020.06.01-2020.06.30 хооронд нутаг буцвал 6 сарын дараа
Өршөөлийн аяны хүрээнд нутаг буцан, виз авч дахин БНСУ-д ирээд оршин суугаа хаягаа албан ёсоор бүртгүүлж, оршин суух хугацаандаа эрх зүйн зөрчил гаргаагүй тохиолдолд дараагийн удаа ирэхэд нь нэг жилийн хугацаатай /С-3, 90 хоногийн, олон удаагийн виз/ олон удаагийн виз олгох ажээ.
Энэ хугацаанд нутаг буцсан иргэд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах виз “Е-9” бүртгүүлэх эрх олгохоос гадна суралцах /D-2/, дадлагажигч /D-4/, хөрөнгө оруулагч /D-8/ виз мэдүүлэх эрх үүснэ.
Эх сурвалж: БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй