• 17 аймагт сурагчдын амралтыг сунгажээ

    Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 12.7 хувийг эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс зургаан хувь, сүүлийн гурван жилийн дунджаас дөрөв орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.

    Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас сурагчдын амралтыг сунгах хүсэлт гаргаж, нийслэлийнхнийг долоо хоногоор сунгасан. Харин орон нутгийн сурагчдын амралтыг аймгийн Засаг дарга нар бүрэн эрхийнхээ хүрээнд зохицуулахаар болсон.

    Хуваарийн дагуу бол сурагчид өчигдөр хичээлдээ орох байлаа. Гэвч томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбогдуулан 14 аймаг сурагчдын амралтыг бүрэн, гурван аймаг хэсэгчлэн сунгажээ.

    Хэсэгчлэн сунгасан нь Сүхбаатар, Дорноговь, Дорнод аймаг юм. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга, Дорноговь аймгийн Сайншанд , Хатанбулаг, Дорнод аймгийн Хэрлэн сумаас бусад суманд хичээл хэвийн орж байгаа аж.

    Харин Завхан, Булган, Архангай, Говь-Алтай аймаг сурагчдын амралт сунгаагүй байна. Мөн нийслэл болон хоёр аймагт цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа бол 19 аймаг цэцэрлэгүүдээ долоо хоногийн хугацаатай хаажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ