Автобусаар бэлэн мөнгөөр зорчсон иргэнийг 10 мянга, мөнгө авсан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгоно

2020-01-14

Иргэд карт ашиглахгүйгээр бэлэн мөнгө жолоочид өгч зорчих нь элбэг харагддаг.  Үүнээс болж нийтийн тээврийн салбар алдагдал хүлээгээд байгаа аж. Тодруулбал,автобусны засвар, үйлчилгээ, шатахуун, тосны өртөг хүрэлцэхээ больж үүнээс улбаатай  өнгөрсөн жил нийтийн тээврийн тоо багасахад ч  нөлөөлж байжээ.  Тиймээс тээврийн хэрэгслийг хүртээмжтэй байлгаж, тав тухтай зорчих нөхцөл бүрдүүлэхээр хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн байна.Ингэхдээ энэ сараас ирэх арван хоёрдугаар сар хүртэл өдөр бүр хянагч нар иргэдийг бэлэн мөнгөөр зорчиж байгаа эсэхэд хяналт тавих ажээ. Click To Tweet

Хэрэв бэлэн мөнгөөр зорчвол иргэнийг 10 мянган төгрөгөөр, жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.9-д зааснаар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авах юм байна. Click To Tweet Учир нь , нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдийн хооронд хийсэн гэрээнд жолооч нар иргэдийг бэлэн мөнгөөр зорчуулахгүй байх үүрэгтэй гэж тусгасан байдаг байна.

Дээрх хяналт шалгалтыг нийтийн тээврийн үйлчилгээний газрын авто тээврийн хяналтын улсын байцаагчид, Зорчигч тээврийн нэгтгэлийнхэн болон “Ситибус консалтинг” зэрэг аж ахуйн нэгжийн 400 гаруй хүн  07.30-19.30 цагийн хооронд хийж байгаа аж.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Хэн торгох юм хэрэгжих үү худлаа.Мөнгө аваад л явж байналээ шүү дээ.Замдаа эхнэрээ дуудаж авсан мөнгөө өгөөд л буулгаж байна лээ.Жолооч нь .Баянхошуу хороололын автобус байсан 

  • niitiin teever dampuurna gej bhgvi ulsaas ugsun tataasiig ni selbeg awsan nereer huwaagaad idchihdeg 5000 n selbegiig 50 s 80 n myngaar shahdag avtobusandaa zaswar vilchilgee hiideggvi ene chigeer ni bailgaad l idej uuj baih sanaatai buruug busadruu chiheed l hudlaa yruad bj bdag udirdlaga nertei luivarchidiin gaishdee

  • Хайрцгаа бас хажуудан ашиглавал дээр бишүү. цэнэглэгч газар карт уншихгүй бэлэн мөнгөөрөл гэнэ.тэгээд бэлэн мөнгө авах гэж АТМ-рүү гүүнэ дээрээс цэнэглэдэг газар ажиллахгүй.

  • Бүх автобусны буудал дээрээ карт борлуулдаг цэгээ байрлуулах хэрэгтэй шдээ… Жишээ нь манайх эцсийн буудал гэтэл карт зардаг түц байдаггүй. Зарим тохиолдолд орой зарим буудлаас картаа цэнэглэх гэтэл хаачихсан байдаг. Орчноо бүрдүүлчихээд торгох асуудлаа ярь

Холбоотой мэдээ