• АТГ-аас Элчин сайд А.Баттөрийг өчигдөр саатууллаа

    Монгол Улсаас Франц улсад суугаа Элчин сайд А.Баттөрийг мөнгө угаасан хэргээр АТГ-т шалгаж байгаа. Түүнийг визний хураамжийн мөнгөөр гэр бүлийнхээ гишүүдээрээ дамжуулан усан үзмийн талбайтай тансаг байр худалдан авч мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал илрээд байна. А.Баттөрийг өнгөрсөн сард шалган, хилийн хориг тавиад байсан бол өчигдөр орой АТГ-аас саатуулаад байна.

    Энэ талаар АТГ-аас тодруулахад “Саатуулсан нь үнэн. Өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

    А.Баттөр гэж хэн бэ

    А.Баттөр нь Бельги улсад Элчин сайд, 1998-2000 онд Гэгээрлийн сайд, 2012-2016 онд Батлан хамгаалах яамны дэд сайдаар ажиллаж байсан. Гадаад дотоодод ажиллаж, амьдарч байсан түүний хувьд МоАХ-ны нэр дээр Батлан хамгаалах яамны дэд сайдын суудал авч байсан нэгэн.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ